Чунгнамын

800px-Flag_of_Mongolia.svg

Монгол Оюутнуудын

800px-Flag_of_Mongolia.svg

Цагаачлалын алба (Immigration Office)

Цагаачлалын албанд бүртгүүлэх

Шинээр ирсэн оюутнууд сургуульдаа бүртгүүлсний дараагаар эндхийн цагаачлалын албанд бүртгүүлж түр оршин суугчийн үнэмлэх авах хэрэгтэй. Сургуулийн гадаад оюутан хариуцсан албанаас зар гаргаж нэгдсэн журмаар материал бүрдүүлэн авч нэгдсэн журмаар олгож байгаа. Хоцорсон тохиолдолд өөрийн биеэр цагаачлалын албан дээр материалаа бүрдүүлэн очиж авна. Үүнд дараах материал бүрдүүлнэ.
  1. Сургуулийн тодорхойлолт: Номын сангийн 1р давхарт байгаа ATM машины дэргэд байгаа автомат машинаас авна.
  2. Анкет (Application form): Анкетын хуудасыг цагаачлалын албан дээрээс авч болохоос гадна сургуулийн гадаад оюутан хариуцсан албанаас авч болно.
  3. Гадаад пасспорт
  4. Зураг: 2 хувь (3.5х4.5 хэмжээтэй)
  5. Хураамж: 10 000 вон.

Виз сунгуулах

Дараах материалыг бүрдүүлж цагаачлалын албанд хандана.

  1. Анкет (Application form)
  2. Гадаад пасспорт
  3. Түр оршин суугчийн үнэмлэх
  4. Сургуулийн тодорхойлолт
  5. Сургалтын төлбөр төлсөн баримт
  6. Банкны дэвтэр болон хуулбар. Тухайн үед дансандаа 1000$-аас мөнгөтэй байх хэрэгтэй.
  7. Хураамж 30 000 вон.

Цагаачлалын алба руу явах

Сургуулийн урд талын төв замын буудлаас 103 юм уу 130 дугаартай автобусанд сууна (сургуулийн төв хаалгаар гараад зүүн гар талынхаа гарцаар зам хөндлөн гараад байх буудал). Автобус хөдлөөд сургуулын төв хаалганы чиглэлд чигээрээ яваад уулзвараар баруун гар тийш эргэнэ. Буудлын нэр нь манай суруулийн нэрээр нэрлэгдсэн. 103 дугаарын автобусд 1500 вон, 130 нь 1000 вон төлнө. Буух буудлын нэр нь Жунгчон-донг буюу 중총등.

30-40 орчим минут авах бөгөөд автобусны жолоочид буудлынхаа нэр, хаягаа хэлбэл буулгаад өгөх болно.

Цагаачлалын албаны хаяг
Daejeon Immigration Office
16-1 Jungchon-dong, Jung-gu,
Location: Opposite side of Sun Hospital
Tel: (042)254-1391-3


Дэлгэрэнгүй унших...

Танилцуулга

Сайн байцгаана уу?

Эрхэм хүндэт оюутан залуус та бүхний амар амгаланг айлтгая.

CNU-д суралцаж, шинээр элсэн орж байгаа болон элсэн орох дараа дараагийн монгол оюутнууддаа зориулан блог нээж байна.

Уг блог хуудсанд оюутнууддаа болон манай сургуульд элсэн орохыг хүсэгч бүх залуучуудад хэрэгтэй гэсэн мэдээлэл, заавар зөвлөгөөг бичиж байх болно. Мөн өөрийн мэдээллийг хуваалцахыг хүссэн бүх хүн манай блог хуудас нээлттэй байх болно.

Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье,
CNU дахь Монгол оюутны зөвлөл
Дэлгэрэнгүй унших...