Чунгнамын

800px-Flag_of_Mongolia.svg

Монгол Оюутнуудын

800px-Flag_of_Mongolia.svg
Showing posts with label Мэдээ мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээ мэдээлэл. Show all posts

Гадаадад байгаа иргэдэд ЭХ ОРНЫ ХИШИГ олгох тухай

Гадаадад байгаа иргэд дараах хууль эрх зүйн зохицуулалтаар эх орны хишгийг тухайн оронд байгаа монголын элчин сайд яам болон консулаар дамжуулан авах боломжтой болсон байна.

ЭХ ОРНЫ ХИШИГ МӨНГӨ, ИТГЭМЖЛЭЛ, ИРГЭНИЙ БҮРТГЭЛ

МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ

Монгол Улсын иргэн та иргэн бүрт олгож буй энэхүү “Эх орны хишиг мөнгө”-ийг хүртэхийн тулд Иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдах шаардлагатай. Хэрэв та өөрийн биеэр эх орондоо очиж бүртгэлд хамрагдах боломжгүй тохиолдолд доор байрласан “Иргэдийн судалгааны хуудас” хүснэгт (УБЕГ-аас ирүүлсэн)-ийг бөглөж ирүүлнэ үү.

ЭХ ОРНЫ ХИШГИЙН ТУХАЙ

“Иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж батласан болно.

Уг тогтоолоор “Хүний хөгжил сангаас хөрөнгө зарцуулах журам”, “Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам” болон “Хүний хөгжил сан” дэвтрийн загварыг тус тус баталж, иргэний бүртгэлийн зөрчилгүй иргэдэд Хүний хөгжил сангаас хишиг, хувь хүртээх ажлыг 2010 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид, иргэнд 2010 онд олгох хишиг, хувийг 2 хувааж, эхний ээлжинд 70 000 /далан мянга/ төгрөгийг 2010 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрд нь санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод, иргэнд хишиг, хувь хүртээхтэй холбогдуулан иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010 онд явуулахыг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг сар бүр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүргүүлж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатарт, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэнд хишиг, хувь хүртээх дэвтэр олгох, хишиг, хувийг 2010 онд багтаан хүртээж дуусгахыг НХХ-ийн сайд Т.Гандид тус тус даалгасан байна.

• Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хувьд Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн болон Консулын газрын ТОДОРХОЙЛОЛТ, ИТГЭМЖЛЭЛ-ийг авснаар хишиг мөнгийг авах боломжтой гэж заасан.

“Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам”-ын 3.7-д “Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэнд хүртээх хишиг, хувийг тухайн иргэний гаргасан хүсэлт, итгэмжлэл, Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Хэрэв тухайн иргэн итгэмжлэл гаргаагүй бол түүнд хүртээх хишиг, хувь дараагийн жилд хадгалагдан үлдэнэ” гэж заажээ.

“Консулын үйлчилгээний хураамжийн жишиг хэмжээ тогтоох тухай” Гадаад харилцааны сайд, Санхүү эдийн засгийн сайдын хамтарсан 46/398 тоот тушаалын дагуу 2010 оны 7сарын 15-ны өдрөөс эхлэн ЭСЯ-наас иргэддээ "Эх орны хишиг" мөнгө авах үйлчилгээний төлбөрт зохих төлбөрийг (Money Order) авах болно.

Эх орны хишиг мөнгө авахад бүрдүүлэх материалууд:

Бөглөсөн иргэдийн судалгааны хуудас

Бөглөсөн Тодорхойлолтын маягт

Бөглөсөн Итгэмжлэлийн маягт

Үйлчилгээний төлбөрийг Postal Money Order (payable to the Embassy of Mongolia)

Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-нд өөрийн биеэр авчрах буюу биеэр ирэх боломжгүй тохиолдолд баталгаат шуудангаар илгээх.

Дэлгэрэнгүй унших...

УРИЛГА

Чуулга уулзалтанд оролцох бол бүртгэлийн маягтыг энд дарж бөглөн summerforum.ulaanbaatar@gmail.com хаягт илгээнэ үү.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - БИДНИЙ ОРОЛЦОО” ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ

Дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж, амьдарч суугаа Монголчууд аа!

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор "Эх орныхоо хөгжилд - Бидний оролцоо" сэдэвт Хилийн чанадад суугаа Монголчуудын анхдугаар чуулга уулзалт 2010 оны 7 дугаар сарын 19-ний Даваа гарагт Улаанбаатар хотноо Төрийн ордоны Их танхимд зохион байгуулагдах гэж байна.


Чуулга уулзалтын зорилго: Гадаадад амьдарч буй Монголчуудынхаа улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаар гаргаж буй хүсэл тэмүүлэл, санал санаачлагыг дэмжиж, удирдан чиглүүлж, хамтран ажиллах тэдний оюуны хөрөнгө оруулалтыг эх орондоо үр бүтээлтэйгээр хэрэгжүүлэх, мэдлэг дамжуулахад чиглэсэн цогц тогтолцооны нэг хэлбэр болон хэлбэршүүлэхэд оршино.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, "Цахим Өртөө Холбоо" ТББ-тай хамтран зохион байгуулж байна. Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй та бүхэн энэхүү чуулга уулзалтанд оролцоно уу.

Гадаадад суугаа Монголчууд, хувь хүн, мэргэжилтэн, оюутнуудад: Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсч буй та бүхэн 2010 оны 7 сарын 19 -ны өдөр Улаанбаатар хотод, ажил, амралтын хүрээнд ирсэн байх төлөвлөгөөтэй байгаа бол энэхүү Чуулга уулзалтанд биеэр оролцохыг урьж байна. Биеэр оролцох боломжгүй ч хэлцэгдэх сэдэвт гадаадад суугаа монголчууд, тэдний нөөц бололцоо, тулгамдсан асуудал, асуудлыг шийдэх санал байвал бидэнтэй холбогдож санаа оноогоо нээлттэй хуваалцаж, Чуулганы ажлыг үр өгөөжтэй болгоход тусалж, хамтран
ажиллах урьж байна.

Гадаадад суугаа Монголчуудын Холбоо, Байгууллага, Клуб: Нэгдсэн хуралдааны нэг гол хэлэлцэх сэдэв нь гадаадад үйл ажиллагаа явуулж буй Холбоод, Байгууллагуудын хийж бүтээж буй ажил үйлсийг нэгтгэн танилцуулах, мөн тэдний өмнө тулгарч буй асуудлыг төр засгийн хамтын ажиллагаа дэмжлэг туслалцаатайгаар шийдэх боломжийн талаар хэлэлцэн ярилцах явдал юм. Нэгдсэн хуралдаанд гадаад дахь холбоодын нэгдсэн илтгэл тавих үүргийг Цахим Өртөө Холбоо авсан бөгөөд уг илтгэлийг боловсруулахад та бүхнийг хамтран ажиллахыг
(ХАВСРАЛТТАЙ танилцана уу) хүсэмжлэн энэхүү захидлыг хүргэж байна.

Монголд буй Гадаадад төгсөгчдийн Холбоо, Байгууллага, Клуб: Та бүхнийг энэхүү Чуулга уулзалтад өргөнөөр оролцохыг урихын хамт бидэнд өөрийн байгууллагаас салбар хуралдаанд оролцох нийт 5 хүртэлх хүний нэрийг бүртгүүлж, өөрсдийн байгууллага, одоо явуулж буй үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хуваалцаж хамтран ажиллахыг хичээнгүйлэн хүсье. (ХАВСРАЛТТАЙ танилцана уу)

Чуулга уулзалтанд оролцох бол бүртгэлийн маягтыг http://sites. google.com/ site/ulaanbaatar forum/b-rtgel бөглөнө үү. Оролцох хүний тоо хязгаартай тул First-come, First-served зарчмаар Танд мандат олгосон эсэх талаар бид эргэж мэдэгдэнэ.

Чуулга уулзалттай холбоотой мэдээллийг:
Ulaanbaatar Forum: http://forum. cooperation. gov.mn
Цахим өртөө: http://www.tsahimur tuu.mn
болон summerforum. ulaanbaatar@ gmail.com хаягаар хандан авч болох ба салбар хуралдаануудад оролцох сонирхолтой хүмүүс хуралдааны модераторуудтай холбогдож болно.

Та бүхний энэхүү чуулганд идэвхитэй оролцоно байх гэдэгт найдаж байна. Баярлалаа.

ЖИЧ: Энэхүү мэдээллийг Гадаадад суугаа Монголчуудын улс, муж, хот, холбоод, клубын листээр тарааж, Чуулгантай холбогдолтой мэдээллийг тус тусын вэбсайтад тавьж тус болно уу. Баярлалаа.

Tsahim Urtuu Holboo NGO
IT Park 427, Baga toiruu-49

Ulaanbaatar, Mongolia
Tel/Fax: (976)11 312920
www.tsahimurtuu. mn

Удирдамж

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “ЭХ ОРНЫХОО ХӨГЖИЛД - БИДНИЙ ОРОЛЦОО” ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА МОНГОЛЧУУДЫН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТЫН УДИРДАМЖ

Хэзээ:
2010 оны 7-р сарын 19-ний өдөр

Хаана:
Төрийн ордон, Их танхим

Оролцогчдын тоо:
300 (150+150)

Зохион байгуулагч:
Хилийн чанадад амьдарч
буй Монгол улсын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөл

Чуулганы ерөнхий удирдагч:
Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөлийн дарга

Салбар хуралдааны удирдагч:
Хилийн чанадад амьдарч буй Монгол улсын иргэд, хуулийн этгээдтэй хамтран ажиллах зөвлөлийн гишүүд зохицуулан чиглүүлнэ.

Хамтран зохион байгуулагч:
“Цахим Өртөө Холбоо” ТББ

Зорилго:
Хилийн чанадад суугаа монголчуудын улс орныхоо хөгжил дэвшилд оюуны
хөрөнгө оруулалт хийж хувь нэмрээ оруулахаар гаргаж буй бүтээлч санал
санаачлагыг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдлэг
дамжуулахад чиглүүлэх, гадаадад суугаа иргэд ба төр засгийн хоорондох
хамтын ажиллагааг сайжруулах

Зорилт:
Хилийн чанадад өөрсдийн санаачилгаар зохион байгуулж буй
“Монгол Улсын хөгжилд” сэдэвт олон чуулга уулзалтуудын үр дүнг нэгтгэн
танилцах, тэдний төлөөллийн санал бодлыг сонсох, шилдэг илтгэлүүдийг
тавиулах, салбар хуралдаан зохион байгуулж, салбарын яамдын удирдлага,
мэргэжилтнүүд болон зочин эрдэмтэн судлаачид, оюутнуудыг уулзуулж,
хэлэлцүүлэг зохион байгуулах;Чуулга уулзалт, салбар хуралдаанаас гарах саналуудыг нэгтгэн төрийн
байгууллагууд, дипломат төлөөлөгчдийн газар, төрийн бус байгууллагад
зориулсан зөвлөмж боловсруулан хүргүүлэх, ажил хэрэг болгох;Чуулга уулзалтыг жил бүр өргөжүүлэн гадаадад сурч, мэргэшиж байгаа
болон мэргэшиж ирсэн монголчуудын оюуны хөрөнгө оруулалтыг эх орондоо
үр бүтээлтэйгээр оруулахад чиглэсэн цогц тогтолцооны нэгэн хэсэг болгон
хэлбэршүүлэх;

Хүрэх үр дүн:
Чуулганд оролцогчдын саналыг тусгаж салбар хуралдааны тодорхой
чиглэлүүдээр салбар салбарт санал, зөвлөмж боловсруулах, хүргүүлэх;Гадаадад сурч, мэргэшиж, боловсорсон иргэдийнхээ туршлага, санал
санаачлагыг бодлогод тусгах;Төр, төрийн бус байгууллага,
гадаадад үйл ажиллагаагаа явуулж байгаа монголчуудын холбоодтой холбоо
бий болж, үйл ажиллагаагаа уялдуулж ажиллах боломж бүрдэнэ.Чуулга уулзалтаар төр засгийн зүгээс хэрэгжүүлж буй гадаадад байгаа
иргэдээ дэмжих зорилготой бодлого, арга хэмжээ, үйл ажиллагааг таниулах;Улс орны хөгжилд хувь нэмэр болохуйц төсөл, хөтөлбөр, санал,
санаачлагыг тодруулах, цаг алдалгүй нэвтрүүлэх, бодит ажил болгох боломж
бүрдэнэ.

Чуулганы үйл ажиллагаа:

Зөвлөлийн даргын баталсан чуулга уулзалтын хөтөлбөрийн дагуу хилийн чанадад суугаа иргэдийн талаар төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг
танилцуулах, гадаадад мэргэшигч залуус улс орныхоо хөгжилд оруулж чадах
өөрсдийн бололцоо, хувь нэмрийн талаар гэсэн үндсэн 2 хэсэгт хувааж
илтгэлүүдийг сонсох, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал асуулга явуулах, зөвлөмж боловсруулах.

09:00-13:00 цаг –
Хуралдааныг Зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар удирдана

Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх сэдэв: Төр засгийн бодлого, чиглэл,
хэрэгжүүлж буй арга хэмжээ, Дипломат төлөөлөгчийн
газруудын үйл ажиллагааны хэрэгжилт, Улс орны тэргүүлэх
чиглэлийг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага Гадаадад амьдарч
буй иргэдийн талаарх судалгаа, туршлага, хэл соёл, ёс заншил, өв
уламжлалаа хадгалах

14:00-18:00 цаг/ Үдээс хойших хуралдааны чиглүүлэгчид, хэлэлцэх сэдэв
Хэлэлцэх илтгэлүүдийг чиглүүлэхдээ:

Илтгэлүүд нь Монгол орны тухайн салбарт
тулгараад буй гол асуудлуудаас хөндөж, түүнийг даван туулахад
тохиромжтой гэж үзсэн гадаад орны арга зүйн болоод технологийн ололт
амжилтаас санал болгох; Илтгэлүүд нь асуудлын шийдлийг
хайхдаа ирээдүйд хийж бүтээх арга замд төвлөрсөн, төр болоод гадаадад
мэргэшигчдийн хамтын ажиллагааны хэлхээ холбоог үүсгэхэд анхаарах;Салбарын доторх илтгэлүүд хоорондоо агуулгын болон хэлэлцүүлгийн хувьд
аль болох уялдаа холбоотой байхад анхаарна.

Салбар хуралдаан:

1) Өрсөлдөх чадвар - Мэдээлэл
технологи, боловсролын салбарын хөгжил

Чиглүүлэгчид:
Ч.Куланда, БСШУ-ны дэд сайд,
Ц.Буянцогтоо, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

2) Эрүүл мэнд ба анагаах ухаан –Эрүүл
амьдрах дадал зуршлыг бий болгох

Чиглүүлэгчид:
Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны ТНБД
Др. Ц.Базаррагчаа, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын гишүүн

3) Хүн байгаль –Экологийн
асуудал, олон улсын “сайн” туршлага

Чиглүүлэгчид:
Х.Нямхүү, НХХ-ийн дэд сайд
Др. П.Энхтуяа, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын гишүүн

4) Эдийн засаг – Оюуны хөрөнгө оруулалтыг эдийн засагжуулах

Чиглүүлэгчид:
Т.Очирхүү, Сангийн дэд сайд
Н.Энхжаргал, "Цахим Өртөө Холбоо" ТББ-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

Чуулганы зөвлөмж:

Чуулганы нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаанаас гаргах зөвлөмжийг эцэслэн
боловсруулах ажлын хэсэг:

Зөвлөлийн гишүүд:
Г.Баясгалан
Д.Мөрөн
Д.Солонго- ХЗДХЯ-ны ТНБД- ГИХАЭГ-ын дарга, ХЭҮК-ийн дарга

Бусад:
Ч.Энх-Эрдэнэ
Д.Тэгшбаяр
Д.Сайнбаяр- Зөвлөлийн ажлын албаны дарга, Зөвлөлийн ажлын албаны шинжээч, “Цахим Өртөө Холбоо” ТББ, УЗ-ийн дарга

Дэлгэрэнгүй унших...

Ч.Энх-Эрдэнэ: Өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих төрийн бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр



Гадаад улсаас манай улсад ирж, ажиллаж амьдарч буй иргэдийн хэргийг эрхлэх тусгай агентлаг байдгийг бид мэднэ. Харин гадаадад амьдарч буй өөрийн иргэдийн асуудлыг цогцоор нь анхаарах байгууллагагүй явсаар өнөөг хүрлээ. Харин саяхнаас Засгийн газрын дэргэд Зөвлөл байгуулагдан хилийн чанадад амьдарч буй 200 мянга орчим иргэдээ төрийн бодлогын түвшинд анхаарч эхэлснээрээ онцлог юм. Тэгээд ч харьд суугаа монголчуудын 90 гаруй хувь нь сонгуулийн эрх бүхий, оюуны болон хөгжлийн өндөр чадамжтай иргэд байдаг юм. Энэ сэдвээр Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн Ажлын албаны дарга Ч.Энх-Эрдэнэтэй ярилцлаа.



Зөвлөл чухам ямар үүрэгтэй талаар эхлээд тодруулахгүй юу?

- Гадаадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах чиглэлээр төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах үүрэгтэй. Салбар дундын зохицуулалт хийх, салбарын яамдын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн бодлогоор хангах үндсэн чиг үүрэгтэй зөвлөлдөх байгууллага гэсэн статустай.

Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудын эрх ашгийг хамгаалах тухай яригдахад эхний ээлжинд хилийн чанад дахь хүмүүсээ ч тоолоогүй байж гэсэн шүүмжлэл гардаг. Энэ тооцоо одоо бэлэн болсон уу?

- Өнөөдөр 200 мянга орчим иргэд хилийн чанадад ажиллаж, амьдарч байна гэсэн албан бус тоо бий. Хүн амынхаа тоотой харьцуулахад энэ нь манай улсын 22 дахь аймаг гэж үзэж болохуйц том тоо юм. Энэхүү “шинэ” аймгийн онцлог нь хоорондоо жаахан зайтай олон сумдтай боловч бусад аймагтай харьцуулахад мэдээлэл түгээлээ гэхэд цаг алдаж, шуудан энэ тэр гэх шаардлагагүй. Зөв зохион байгуулж чадвал ганцхан кноп дараад л нэгэн зэрэг хоорондоо холбогдож болох онцлогтой.

Манай орны хувьд иргэд олноор хилийн чанадыг зорих нь гадаадаас мөнгө, туршлага, мэдээлэл технологийг оруулах сайн талтай боловч нөгөө талаас үндэсний чадавхитай боловсон хүчнүүдээ алдах, хүн амын хүйсийн болон хөдөлмөрийн чадвартай хэсгийн тэнцвэр алдагдах зэргээр нийгмийн бүтцэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс гадаадад байгаа иргэдийнхээ талаар нэгдсэн мэдээллийн бааз бүрдүүлэх, дүн шинжилгээ хийх, цаашид төрөөс авч хэрэгжүүлэх нэгдсэн бодлогыг тодорхойлоход салбарын яамдын үйл ажиллагааг уялдуулахад анхаарах хэрэгтэй болоод байгаа юм.

Монголын төр саяхнаас гадаадад байгаа иргэдийнхээ эрх ашгийг нь хамгаалъя, улс орныхоо бүтээн байгуулалтад нөөц, хүчин чадлыг нь ашиглая гэж ярих боллоо. Чухам ямар арга замыг олж харсан талаар тодруулахгүй юу?

- Мэдээллийн технологи, цөмийн физик, сансар судлал, уул уурхай, нано технологи гээд монгол хүний хүрээгүй салбар гэж алга. Монгол хүний чадавх үнэхээр өндөр байдаг юм байна. Эдгээр чадварлаг хүмүүсийн дийлэнх нь зөвхөн мөнгөний төлөө гадагш явдаг биш харин ажил мэргэжлээрээ өсч дэвжих боломж, шинийг бүтээх нөхцөл, амьдрах илүү тухлаг орчинг эрэлхийлсэн байдаг. Тиймээс тэднийг дэмжиж, эрх ашгийг хамгаалах, хүчийг нь нэгтгэн ашиглах бодлого хэрэгжүүлэх нь тэднийг эх орондоо ажиллаж, амьдрах боломж бүрдүүлэхээс дутуугүй чухал байна.

Өөр бас анхаарах зүйл байна. Саяхан манай их сургуулийн нэг багш ярьж байна лээ. Нано технологиор 22 оюутан төгсгөхөд 20 нь гадаад руу, тухайлбал Солонгос руу явах гэж байна гэж. Энэ юуг харуулж байна гэхээр манайх өндөр чадвартай хүмүүсээ нөөж авч үлдэх, оюутан болон гэрээт ажилчдыг зохион байгуулалттайгаар дэмжиж гадагш явуулж, солилцоог нэмэгдүүлэх талаар илүү бодолцох ёстойг харуулж байгаа юм.

Саяхан төрийн байгууллагуудын дунд өргөн хэлэлцүүлэг явуулж “Зөгийн үүр” хөтөлбөр явуулахаар болсон. Хэрэгжилтийг танай зөвлөл зохион байгуулах юм байна гэж ойлгосон?

- Ерөнхий сайд С.Батболдын санаачилж, үүрэг болгосны дагуу Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гадаадад байгаа өндөр боловсрол, нарийн мэргэжил эзэмшсэн иргэдээ эх орондоо эргэн ирж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах таатай орчин бүрдүүлэх зорилго бүхий “ Зөгийн үүр" хөтөлбөрийн төслийг боловсруулж ирүүлсэн. Хөтөлбөрийн төслийг төрийн болон төрийн бус байгууллагуудаар үе шаттайгаар хэлэлцүүлсэн. Одоо яамдуудаас саналыг авч Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байна. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг зөвлөлөөс чиглүүлэн зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах бөгөөд холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу хамтран хэрэгжүүлэх юм.

Гадаадаас эх орондоо аль чиглэлийн хүмүүсийг урихаар ярьж байгаа вэ. Ямар мэргэжилтнүүддээ төр санал тавих бол гэдгийг сонирхмоор байна?

- “Зөгийн үүр” хөтөлбөрийн төслийн эхний хоёр жилийн туршилтын хугацаанд нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр, нэн түрүүнд шаардлагатай мэргэжлүүдийг эхний ээлжинд сонгохоор болсон. Тухайлбал, өнөөдөр Монголд уул уурхайн нарийн мэргэжилтний эрэлт их байна. Нийтдээ 3100 ажлын байр бий. ҮХШХ-ноос хийсэн судалгаагаар цаашдаа 2015 он гэхэд уул уурхайн боловсруулах салбарын ажиллагсад 59208-д хүрэх прогноз гарсан. Уул уурхайн инженер, геологич инженер, химич инженер, геофизикч, геохимич, металлургийн инженер зэрэг мэргэжлийн эрэлт ирэх 2015 он гэхэд улам ихэснэ. Тиймээс тодорхой шалгуурыг хангасан монгол ажиллагсдын эрэлт цаашид ч өссөөр байх болно.

Ажлын байр өссөөр байх боловч “Зөгийн үүр” хөтөлбөрт тийм ч олон иргэн хамрагдахгүй юм байна. Тэгэхээр зохицуулалтыг хэрхэн хийхээр тооцсон бэ?

- Эхний ээлжинд бид гадаадад өөрийн оюуныг үнэлүүлж чадаж буй өндөр потенциалтай хүмүүсээ авчрая. Тэд цаашаа үржих ёстой. Өндөр боловсролтой нэг хүн 10-30 дахин үржих тэр бодлогын эхлэл нь “Зөгийн үүр” хөтөлбөр байх ёстой гэж үзэж байгаа.

Цалингийн болон бусад хөшүүрэг байж л өндөр мэргэжилтнүүд нутагтаа ирэх байх. Үүнийг нь ямар байхаар зохицуулж байна?

- Үүний тулд тэднийг нэн түрүүнд бодит мэдээллээр хангаж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинээр бизнесээ эхлэхэд нь татварын хөнгөлөлт үзүүлэхээр ярьж байна. Бас зээлд хамрагдах боломж бүрдүүлэх, тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цалингийн нэмэгдэл урамшуулал олгох, судалгааны тэтгэлэг олгох зэргээр тусгагдсан байгаа. Мөн хилийн чанадад нэгэнт төвхнөсөн иргэдийг заавал бүрмөсөн нутагт нь ирүүлэх бус, тэнд нь хамтран ажиллах, түр хугацаагаар ирж очих зэрэг олон хэлбэрээр ажиллах боломжтой гэж үзэж байгаа.


Өнөөдөр уул уурхайн салбарт гадаадад үнэлэгдсэн “зөгий” хэр олон байдаг бол. Яагаад гэвэл, өнөөдрийн байдлаар хамгийн эрэлттэй байгаа мэргэжил энэ бололтой?


- Хэн, хаана, ямар мэргэжлээр сурч, ажиллаж буй талаар нарийвчилсан судалгааг эхлүүлж байна. Хилийн чанадад буй монголчуудын холбоо, Элчин сайдын яамдтай хамтарч судалгааг хийнэ. Мөн ирэх долдугаар сард Ерөнхий сайдын ивээл дор гадаадад сурч, ажиллаж буй оюутан, эрдэмтэн, судлаачдын чуулга, уулзалтыг зохион байгуулж, тэдний санал бодлыг сонсоно. Шилдэг илтгэлүүдийг тавиулах, салбар хуралдаануудыг салбарын яамдын оролцоотойгоор зохион байгуулж, тэднийг холбох, цаашид хамтран ажиллах боломж, ажлын цар хүрээгээ тодорхойлох, судалгаа хийх зорилго бүхий анхны чуулга, уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Иймэрхүү чуулга, уулзалт хилийн чанадад л олон удаа зохиогддог гэж сонссон. Харин эх орондоо хийж буй нь анхных уу?

- Ер нь эх орныхоо хөгжил, өрсөлдөх чадварт хэн илүү санаа зовдог гээч. Эх орондоо байгаа хүмүүсээс илүү гадаадад буй иргэд. Орчин нь ч тэднийг тийм болгодог байх. Тэд өөрсдийн санаачлагаар цаг заваа гаргаж, хандив мөнгөө цуглуулж, улс орныхоо хөгжлийг хэрхэн хурдасгах талаар зөвлөлдөн чуулдаг. Үнэхээр бахархмаар. Энэ онд гэхэд Америкт, Англид, Италид чуулсан. Тэдний дундаас Британийн монголчууд энэ жил “Монгол орны хөгжилд” сэдэвт чуулга уулзалтыг зургаа дахь жилдээ зохион байгуулсан. Оролцогсдын тоо эрс нэмэгдэж, европын найман орноос төлөөлөгчид ирж салбар хуралдаануудаараа нийт 23 илтгэлийг сонсч хэлэлцсэн байна билээ. Эндээс маш олон шинэ санаа, шилдэг илтгэлүүд гардаг учраас эднийг эмхэтгэн хэвлүүлж, төр засгийн удирдлагуудад хүргэх, нийтийн хүртээл болгох нь улс орныхоо хөгжилд оруулж буй маш том хөрөнгө оруулалт юм.

Зөвлөлөөс цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын цар хүрээ ямархуу байхыг тодруулж болох уу?

- Үндэсний хөгжлийн цогц бодлогод, “Гадаадад өндөр боловсрол, мэргэжил эзэмшсэн иргэдээ эх орондоо буцаж ирж ажиллах сонирхлыг төрүүлэхүйц эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, өөрийн мэргэшсэн чиглэлээрээ ажлын байр бий болгох санал, санаачилгыг хөхиүлэн дэмжих” тухай заалт бий. Энэ нь манай Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн захиалга болж байгаа юм. Тиймээс асуудлыг аль нэг яам, салбарын хүрээнд яриад шийдэх боломжгүй. Салбар дундын зохицуулалт, нэгдсэн бодлого зайлшгүй шаардлагатай. Энэ чиг үүргийнхээ дагуу л ажлаа төлөвлөж, салбарын яамдтай болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилтэй хамтран төр, иргэний түншлэлийг хөгжүүлэхэд анхааран ажиллах болно.

Энэ жилдээ багтаж хэрэгжүүлэх тоймтой ажлуудаасаа дурьдвал?

- Хилийн чанадад буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэдэг гарсных нь дараа биш харин хил давахаас нь өмнө бодит мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр холбогдох байгууллагууд шат шатандаа анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Гадаадад ажиллах хүч илгээх төвөөс хөдөлмөр эрхлэхээр явах гэж буй иргэдэд зориулж Зөвлөлөөс төрийн холбогдох яам, агентлагуудтай хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулж, мэргэжилтнүүд тухай бүр очиж сургалт явуулах, иргэдэд зөвлөгөө өгч, нэгдсэн гарын авлагаар хангах ажлыг зохион байгуулж, хэвшүүлэ гэж байна.

Эрхзүйн орчны тухайд ямар шинэлэг санаа дэвшүүлж байгаа бол?

- Эрх зүйн орчинг боловсронгуй болгох үүднээс Гадаадад ажиллах хүч илгээх авах тухай, Сонгуулийн тухай, Харьяатын тухай зэрэг хуулиудын төсөлд онлайн хэлэлцүүлэг хийж, санал боловсруулж оруулахаар ажиллаж байна. Мөн гадаадад ажиллаж буй иргэдийнхээ нийгмийн даатгалыг харилцан зөвшөөрөх механизмыг бүрдүүлэх талаар НХХЯ идэвх санаачлагатай ажиллаж, Солонгос улстай гэрээ хийсэн ба мөн Чех, Унгар зэрэг улсуудтай уг гэрээг үзэглэхэд бэлэн болоод байна. Түүнчлэн гадаадад амьдарч буй иргэдтэй холбоотой хууль, тогтоол, дүрэм журмын эмхэтгэл гаргах, мэдээллийн бааз бүрдүүлэх, судалгаа хийх хэрэгтэй. Үүний тулд гадна дотнын салбарын уулзалтуудыг зохион байгуулах, бусад ижил төстэй байгууллагын туршлага судлах зэрэг ажлуудыг төлөвлөсөн байгаа. Дашрамд дурдахад манай зөвлөлийн албан ёсны цахим хуудас болох www.cooperation.gov.mn гэсэн хаягаар зочилж, бидний ажилтай дэлгэрэнгүй танилцаж, зөвлөгөө дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахыг урьж байна.
http://www.cooperation.gov.mn

Дэлгэрэнгүй унших...

Агуа амьдрал


Алдарт Apple компанийг үүсгэн байгуулагч, Mac, iPhone зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдээр дэлхийг байлдан дагуулж буй Steve Jobs хэмээх энэхүү эрхмийн 2005 онд Stanford-ийн их сургууль дээр хэлсэн гурван түүхийн талаар та бүхэнтэй хуваалцмаар санагдав. Энэхүү эр их сургууль төгсөөгүйгээр барахгүй ундааны бөглөө цуглуулж өдрийн хоолны мөнгөө арай ядан олж явсан түүхтэй ч өдгөө хэрэв би сургуулийн мөр хөөж явсан бол өнөөдөр Мас компьютер энэ дэлхий дээр байхгүй байх байсан гэж бардам хэлж зогсоно.

Ер нь хэлэх гэж буй санаагаа хамгийн үр дүнтэй бусдад хүргэх арга бол болсон явдал, бодит түүх хэлбэрээр хүүрнэх гэж судлаачид үздэг юм билээ. Мань эр дараах гурван түүхийг дараах гурван гол санааг оюутнуудад хэлэхийн тулд хүүрнэсэн.

1. Connecting with Dots. Тарчиг амьдралын эрхээр сургуулиа дундаас нь хаяж оюутны байранд найзынхаа өрөөний шалан дээр унтаж явахдаа мань эр нэгэнт сургуулиа хаяж байгаа юм чинь гээд заавал үзэх хичээлээ болиод (өөрийн зүрх сэтгэлээ сонгон эрх чөлөөтэй сонголт хийсэн) сонирхолтой хичээл сонгохоор шийдэн Каллиграфийн ангид орсон гэж байгаа юм. Чухам эндээс эхлэн одооний Apple, iPhone, Pixar-ийн гайхамшигтай загвар дизайн, анимэйшнийн гайхамшигүүд төрсөн ажээ. Энэхүү түүхээр хэлсэн гол санаа нь YOU HAVE TO SOMETHING TO TRUST буюу чи ямар нэгэн зүйлд итгэх ёстой. Тэр нь бурхан, өөрийн чинь хувь заяа ч юм уу юу байдаг юм падгүй. Чухам тэр чинь нь л чамайг хүсэл мөрөөдөлдөө хүрэх чинь замыг чинь заана. Амьдралын салаа замын уулзвар дээр ирэхэд чинь магадгүй зөв шийдвэр гаргахад чинь тусална.
2. Love and loss. Гараажиндаа Apple компанийн үүсгэн байгуулж байсан мань нэг л өдөр өөрийн гараар бий болгосон компаниасаа халагдсан гэж байгаа. Маш хүнд байдалд орж, юу хийхээ мэдэхгүй хэсэг явсаны эцэст өөрийнх нь үнэнхүү дуртай ажил бол яах аргагүй өмнө нь хийж байсан ажил юм байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Ажилгүй байх хугацаандаа бүхнийг эргэцүүлэн бодсоны эцэст бүхнийг дахин шинээр эхлэхээр болж Next ба Pixar компанийг үүсгэн байгуулсан түүхтэй. Тун удалгүй Аpple компани Next компанийг худалдан авах санал тавьсанаар мань эр эргээд Apple компанид сенсаацтай ирсэн түүхтэй. Өдгөө Pixar дэлхийн хамгийн алдартай анимэйшн студио болсоныг та бүхэн харж байгаа. Энэхүү түүхээрээ мань эрийн хэлсэн гол санаа нь DO WHAT YOU LOVE буюу амьдрал чиний толгой руу тоосгоор хайр найргүй цохих үе зөндөө гарна. Энэ үед эхний түүх дээр хэлсэн шиг өөрийн итгэл, үнэмшилээ алдаж, орхиж болохгүй. Тийм учраас амжилтанд хүрэхийн тулд дуртай юмаа олж хий. Дуртай зүйлээ олоогүй бол олтлоо хай. KEEP LOOKING.

3. Death. Мань өглөө босоод толины өмнө өнөөдөр чиний энэ дэлхийд байх сүүлчийн өдөр байсан бол чи юу хийх вэ гэж өөрийгөө хурцалдаг аж. Харамсалтай нь мань эр эдгэшгүй өвчин буюу хорт хавдартай хэмээн оношлогдож үхлээ цаг, минут тоолон хүлээж суусан түүхтэй. Азаар эмч нар буруу онош тавьсан нь мэдэгдэж хоргүй хавдарыг нь мэс заслын аргаар авснаар та бид өнөөдөр iPhone хэрэглэж байгаа юм байна шүү. Энэхүү түүхээрээ хэлсэн гол санаа нь ямар хүн үхэхийг хүсддэггүй. Хэдий диваажинд бүх юм төгс төгөлдөр гэдэг ч диваажин руу явахын тулд одоо байгаа амьдралаа золин үхэх хүн байхгүй. Тиймээс цаг мөч бүрийг битгий дэмий үр, ямар нэгэн үзэл сурталд баригдан, хэн нэгнийг сохроор дагасан арчаагүй бууны нохой битгий бол гэж захиж байна. Энэхүү түүхийн гол мессэж нь STAY HUNGRY AND STAY FOOLISH.

Түүний хэлсэн үгийн бүтэн бичлэгийг доороос үзээрэй.



Энэхүү эрхэмтэй төстэй ч гэх юм уу түүхтэй нэгэн Монгол залуугийн тухай мэдээлэл байдаг. Анхны эх сурвалжийг нь санахгүй байгаа тул хуулж авсан хэсгээ энд оруулав.

"Лондон хотод одоогоор TOP job-д 3 Монгол ажиллаж байгаа. Mizuho grouped- Senior Dealer and Head of the Treasury Department- Үл*** /түүний талаар бичих тухай өөрт нь мэдэгдэж амжаагүй тул нэрийг нь бүтнээр оруулсангүй гэдгийг ойлгоорой/ гэдэг монгол залуу байгаа... ... ... Эдгээр залуус Монголын мөнгө идэж гадаадад амьдарч байгаагүй, өөрсдийгөө сурталчилж PR хийж байгаагүй. Ганцхан толгойгоороо ажиллаж байсан бөгөөд харин одоо бүгдийн орлого нь жилдээ хагас сая pound or euro шүү дээ. Үл*** 2 жилийн өмнө өөрийг нь хүмүүжүүлсэн хүүхэд асрах газартаа 120 мянган доллларын буцалтгүй хандив өргөжээ.

Энэ мундаг бахархалт Монгол эрхэмийн талаар цухас бичье.
Тэрбээр 39 жилийн өмнө Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн бөгөөд 6 сартай байхад нь аав нь зудын үеэр осгож нас баржээ. Ээж нь 2 настай хүүгээ тэвэрсээр Эрдэнэт хотод ирж суурьшсан боловч түүнийг 3 настай байхад Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрийн осолд орон харамсалтайгаар бурхан болжээ.

Ингээд хүүхэд насаа Эрдэнэтийн хүүхэд асрах газарт өнгөрөөж улмаар Хэнтий аймгийн хилийн заставт 2 жил алба хаажээ. Цэргээс халагдаад Эрдэнэт үйлдвэрт механикчаар ажиллаж байхдаа Улаанбаатар хотод Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгч тэнцэн Токио хотод Waseda-гийн /Waseda бол Японы нэр хүндтэй хамгийн том сургуулиудын нэг/ их сургуульд банк санхүүгийн чиглэлээр суралцжээ. Оюутан байхдаа мөнгө олохын тулд бусад оюутнуудын нэгэн адил аяга угааж, сонин тараах гэх мэт ажил хийсээр нэгэн сайхан өдөр Японы Mizuho Corporate Bank-нд дадлага ажилтан хийх боломж гарчээ. Тэр үеэс хойш одоог хүртэл дэлхийд нэр хүндтэй Mizuho group-д ажиллаж бүр даргын албыг хашиж явна.

Энэ мундаг хүний хэлсэн үг одоо ч толгойноос гардаггүй юм. Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгөх гэж Эрдэнэт хотоос нүүрсний галт тэргэн дээр туулайчилж байсан юм билээ. Гэтэл өнөөдөр энэ хүн Лондон-Япон хоёрын хооронд дээд зэрэглэлийн хувийн онгоцоор нисэж байна. Энэ онгоцоор зөвхөн шилдэгийн шилдэг топ менежерүүд л нисэх эрхтэй байдаг. Японд танилцаж хуримласан эхнэр нь одоо Японы айрлэйнс-д ажилладаг.

Мөн энэ мундаг эрхэм ганцаардлын зовлонг маш сайн мэднэ. Учир нь Японы Васедагийн их сургуулийг онц төгсөж байхад нь баяр хүргэх гэж ойр дотны ганц ч хүн ирээгүй дипломоо өвөртлөөд буцаж байжээ. /Тэр үед эхнэртэйгээ танилцаагүй байсан./. Бас сургуулиа төгсөөд Монголын сангийн яаманд орох гэтэл мэргэжил мэдлэг бүх зүйл 100 хувь байтал танил талын хэлхээсгүй болоод оруулаагүй юм билээ. Ийм мундаг боловсон хүчнүүддээ бид хэрхэн хандаж Монголд "тоогдоогүй" оюуны их ундрагууд маань дэлхийд данстай байгууллагад хүчин зүтгэж явна шүү дээ. Хувь хүн талаасаа маш том амжилт боловч Монголын тэнэг эрхэмүүдийн өөрсдийн орон зайг алдахгүй гэсний хар гайгаар сэтгэл зүрхтэй мундаг боловсон хүчнүүд маань аргагүй эрхэнд гадагшаа гарч байгаагийн нэг жишээ.

ЖИЧ: Өсгөн хүмүүжүүлсэн Эрдэнэт хотын хүүхэд асран хүмүүжүүлэх газартаа хандив өгөх тэр өдөр сайхан инээмсэглэсэн эгэл даруухан энэ хүнтэй уулзах их хувь заяа миний бие Оогийноод тохиож байсан юм. Түүний хэлсэн энэ үг мэдээж өнөөдөр бүтээж босгож чадсан амьдралынхан тулгуур багана гэж бодон олзуурхан шүүрч аваад олон хоног бүүр маш олон сар хөл агаарт явж байснаа яг одоо мэт тодхон дурсан санаж байна.

Миний зүрх сэтгэлд өдий хүртэл халуу дүгүйлсэн хэдэн үгийг доор сийрүүлэн бичвээс: "Боловсрол бол хүний амьдралын бүх зүйл биш. Сэтгэл, эерэг зүрх сэтгэл бол байр суурь, амьдралыг тань 100 хувийн бүүр 200 хувь ч байж болох юм гэрэлтүүлэх гэгээ. Басхүү чамаас мундаг хүн байдаг юм шүү гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй. Тэр хүмүүс бол бусдыг хайрлаж хүндэтгэж чаддаг хүмүүс" гэж хэлсэн нь бий.
Яг л түүн шиг бусдын хайр энэрлийг мэдэрч чаддаг хүнээс энэ мэт үг гарах биз. Дээр сийрүүлсэн түүний үгнээс тухайн үед "Харж хандах хүнгүй үлдсэн ангирын зулзага шиг бяцхан хүүг халуун тэвэртээ аван бие эрүүл, ухаан саруул өсгөж хүмүүжүүлсэн асрах газрын ажилтнууд байгаагүйсэн бол түүний хувь заяаг тааж хэлэхэд бэрх." надад ийм төдий л санаа орж ирж байсан. Харин одоо нас явах тусам энэ хэдхэн үгэнд ямар олон ид шидийн салаа утга санаа буйг мэдэрдэг юм.


Харин дээрх түүх болон мэдээллүүдийг энэ блогоос авсан болно

Дэлгэрэнгүй унших...

Бахархалт мэдээ


Билгийн он тооллоор Бурхан багшийн төрсөн өдөр /석가탄신일-Buddha's Birthday/ тохиож байгаа билиг дэмбэрэлтэй энэ өдөр БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбооноос /СМОХ/ зохион байгуулсан Хаврын баярын "Эрдэм -2010" Эрдэм Шинжилгээний бага хурал амжилттай болж тус хуралд Чунгнамын оюутан залуусыг төлөөлөн илтгэлээ тавьж танилцуулсан Д.Энхзаяа /Гундуны Монголчуудын дунд Заяа эмч хэмээн хүндлэгддэг/ тэргүүн байр эзлэн Алтан Медалын эзэн болсон сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд Солонгосын их дээд сургуулийн баклавр, магистар, докторт суралцагч 14 оюутан Байгалийн болон Нийгмийн ухааны салбарт илтгэлээ тавьж танилцуулсан юм.

Байгалийн ухааны салбарт тавьсан илтгэлүүдийг 3 шүүгч 2 шатлалтайгаар шүүн хэлэлцэж энэхүү манай сургуулийн оюутан Алтан медалийн эзэн болон Солонгосын оюуны их далайд эрдмийн сувд шүүрдэн, сурч боловсорч байгаа оюутан залуусыг манлайлсанд баяртай байна.

Дашрамд хэлэхэд энэ удаагийн Хаврын баярт манай сургуулийн оюутнууд хамгийн олон тоотойгоор мөнхүү хамгийн идэвхитэй оролцсон бөгөөд Заяа эмч маань хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй оролцсон сүр бараатай илтгэгч байлаа. Мөн Заяа эмчээ дэмжихээр хамтдаа явсан оюутнууддаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлье.


Ингээд маргаашийн спортын арга хэмжээнд оролцох Чунгнамын багтаа амжилт хүсье.

Эрдэм шинжилгээний бага хурлын дэлгэрэнгүй нийтлэлийг тун удахгүй оруулах болно.


Дэлгэрэнгүй унших...

ХАРЬД ЗҮТГЭХ ҮРСЭЭ МОНГОЛ ОРОН ЭХИЙН СЭТГЭЛЭЭР ТОСЧ ЧАДАХ УУ


Саяхан БНСУ-ын эрх баригчдаас гаргасан мэдээ олон монгол хүний зүрхэнд шар ус хуруулав. Солонгост тогтож суурьшсан нэгний хувьд "яа яахав, баригдахдаа хүрвэл нутаг буцна даа" гэсэн бодолтой байдаг юм гэхэд ах дүү, аав ээж, найз нөхдөөс ам өчгөө өгөн байж гуйсан, зээлсэн, орон байраа ломбардсан, банкны зээлэнд тавьсан нэгийн хувьд баривчилгаа гэдэг ёстой л гэгээн өдөр аянга цахилсантай адил хэрэг юм.

БНСУ-ын Хууль зүйн яам, Цагдаагийн газар хууль бусаар ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх орноосоо албадан гаргах болсноо саяхан албан ёсоор зарлав. Тус улсын хууль бусаар ажиллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаах гэсэн жинтэй шийдвэр энэ сарын 6-наас наймдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд үргэлжлэх гэнэ. Энэ оны арваннэгдүгээр сард болох "G20 " буюу Их 20-ийн уулзалт Сөүл хотод болохтой холбогдуулан тухайн үеийн аюулгүй байдал, террорист халдлагаас хамгаалах зорилгоор уг шийдвэрийг гаргажээ. Мөн Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч буй гадаадын иргэд сайн дураараа эх орон руугаа явах бол ямар нэгэн торгууль оногдуулахгүйгүйгээр үл барам, БНСУ-д дахин нэвтрэх эрхийг хаахгүй аж. Харин хяналтын байгууллагын шалгалтаар баригдсан тохиолдолд тус улсад дахин ирэх эрхийг таван жилээр хааж, хоёр сая хүртэлх воны торгууль оногдуулахаар болов. Тус улсын эрх баригчид өөрийн орны үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд ч гэсэн эдийн засгийн арга хэмжээ авахаа мэдэгдсэн.

Гэхдээ Гуулин улсын эрх баригчдын гаргасан шийдвэрийн хариуд манайхны улс төрчид ямар "нүүдэл" нүүдэг юм бол. "Баригдсаны чинь хохь, хэн та нарыг хууль бусаар тэнд ажиллаж амьдар" гэсэн юм гэсэн шижээргүй зан гаргах уу эсвэл "монголдоо ирээд яаж амьдарна даа, нэгийг бодьё, хоёрыг сэтгэе" гэх нь үү. Ямартай ч энэхүү асуултад одоогоор тодорхой хариулт олно гэхэд итгэлтэй муутай.

"Гадаад шилжилт хөдөлгөөн Монголд багагүй хөрөнгө оруулдаг. Улс орны эдийн засагт сайн нөлөөдөг" хэмээн ярих дуртай манай улс төрчид, эдийн засагчид хүний газарт, гүний хошуунд ахуй амьдрал, эрүүл мэнд, үр хүүхэд гээд олон зүйлээ орхигдуулж ирсэн элэг нэгтнүүдээ энэ л үед нь эргэж хармаар байгаа юм. Хилийн чанадаас сайн дураараа болон хөөгдөж туугдан ирж буй иргэдийн хувьд ирээд ажлын байр байхгүй, тэнд сурсан мэдсэнээ ашиглая гэхэд санхүү мөнгөний бололцоо хүрэлцдэггүй, жижиг, дунд үйлдвэр, үйлдвэрлэл эхлүүлье гэхэд тэднийг дэмжсэн төр засгийн бодлого гэхээр юм өнөөдөр алга байна. Ерөнхийдөө эргэн нийгэмшүүлэх хөтөлбөр гэж үндсэндээ манай улсад байдаггүй. Тиймээс өнөө л дасаж дадсан аргаар буюу ямар нэгэн байдлаар эргэж хилийн дээс алхахыг манайхан илүүд үздэг. Тухайлбал, өнгөрсөн онд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн 62 гэмт хэрэгт 74 хүн ял шийтгүүлжээ. Сүүлийн жилд улсын хил хууль бусаар нэвтэрсэн иргэдийн 26 нь буюу 35.1 хувь нь эмэгтэйчүүд, ял шийтгүүлэгчдийн 65 нь буюу 87.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажил, сургуульгүй хүмүүс байжээ. Түүнчлэн 4 оюутан хууль бусаар хил давсан гэмт хэрэг үйлдсэн байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн 55.4 хувьд нь хорих ял, 20.2 хувьд нь баривчлах ял, үлдсэн хувьд нь бусад төрлийн ялыг шүүх оногдуулсан байна. Хил хууль бусаар нэвтрэгчдийн 58.1 хувь нь 18-29 насны залуус байгаа бол 63.5 хувь нь бүрэн дунд боловсролтой хүмүүс байв.

Улсын Дээд шүүхээс гаргасан энэхүү статистик тоог харахаар, монголчууд юуны учир харь улс руу тэмүүлээд байна вэ гэх асуулт эндээс ургана. Тэд монголдоо байхад ажил олддоггүй, хангалттай цалин хөлс авдаггүй гэх улиг болсон дээрх шалтгааныг сөргүүлэн тавих биз. Тэгэхээр төр засаг иргэдээ хууль бус зам руу түлхэж болмооргүй байгаа юм. Сүүлийн үед манай иргэд өөрсдийгөө эрсдэлтэй байдалд оруулж, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг ялангуяа хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч, хар тамхи, мансууруулах бодис зөөвөрлөдөг зөөгч, түгээгч болсон. Иймд гадаадад буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, нэгдсэн мэдээллийн баазтай болох, тэгснээр бүртгэлжүүлж хэн, хаана ажиллаж амьдарч байгааг мэдэж судлах боломжтой болохын дээр элчин сайдын яамны дэргэд хүний эрхийн асуудал хариуцсан ажилтантай байх нь зүйтэй байгаа юм.

Ганц өнцгөөс нь харвал гадаадад ажиллаж буй монголчууд эх орондоо хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулагч яах аргагүй мөн. Харамсалтай нь харьд ажиллаж амьдарч буй тэдгээр иргэний эрх ашгийг бүрэн дүүрэн хамгаалах явдал орхигдсон хэвээр 20 жил болж байна. Өнөөдөр манай улсаас албан ёсны гэрээт ажиллах хүч авдаг гурван орон байдаг нь БНСУ, Япон, БНЧУ юм. Албан тоогоор 80 оронд 100 гаруй мянган иргэд байдаг гэх. Харин албан бус тоогоор 140 оронд 300 гаруй мянган иргэн ямар нэг хөдөлмөр эрхэлж, сурч байгаа. Манай улсаас ажиллах хүч авч буй гадаадын улс орныг БНСУ тэргүүлдэг бөгөөд тэнд ажиллаж амьдарч буй монгол иргэдийн 60 хувь нь албан ёсны гэрээгээр хөдөлмөр эрхэлдэг аж. Энэ улсад хөдөлмөр хамгааллын журам зөрчигдөж, хоёр орны гэрээний гэрээний биелэлтэд тавих хяналт сул байснаас 2004-2007 онд 326 хүн амь насаа алджээ. Гадаадад ажиллах хүч гаргахдаа эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж эрүүл хүнийг сонгон явуулдаг. Гэхдээ гэрээний хугацаа дуусч 3-5 жилийн дараа эх орондоо ирэхэд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн өвчтэй болж ирдэг байна.

Гэлээ ч монголчууд хор хохирлыг үл тоон гадагш тэмүүлсээр. Уг нь "Эргээд ирэхэд ээж сайхан, эргүүлж мөлжихөд хүзүү сайхан" гэдэгсэн. Гадаадад хуулийн дагуу болон хууль бус замаар ажиллаж амьдарч буй олон монгол нүүрэн дээрээ "эх орондоо очно оо" хэмээн ярьдаг ч хэзээ вэ гэдгээ өөрсдөө ч сайн хэлж мэддэггүй. Харин ч цаашдаа ойр хавийн хүмүүсээ байгаа газар руугаа татах, тэнд сургаж боловсруулах, ажилд төрөлд оруулах сонирхол нь давуу байдаг гэхэд болно. Ер нь албадангийн байдлаар нутагтаа ирж буй иргэдийн талаар хөндөж ярихаас гадна харьд буй залуусынхаа монгол руугаа гэх сэтгэлийн жолоог хэрхэн нааш нь эргүүлэх хэрэгтэй юм бол оо.

Мэдээллийн эх сурвалж: Б.Туул

Дэлгэрэнгүй унших...

БНСУ-д хууль бусаар байгаа гадаад иргэдийг албадан гаргана


БНСУ-ын Хууль зүйн яам болон Цагдаагийн газар хамтран 2010 oны тавдугаар сарын 6-наас буюу маргаашнаас эхлэн тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч буй иргэдийг албадан гаргахаар болжээ.
Өнөөдрийн байдлаарх албан бус тоогоор тус улсад 32 мянга гаруй Монгол иргэн ажиллаж, амьдардаг аж. Өөрөөр хэлбэл, манай улсын нэг аймгийн хэмжээний хүмүүс Өмнөд Солонгост ажиллаж, сурч, амьдарч байна гэсэн үг юм. 2009 оны эцсийн байдлаар БНСУ-д гэрээгээр ажиллаж буй манай гэрээт ажилчдын тоо 14040 байсан ба энэ тоо нь шинээр орж ирж байгаа болон ажлын байраа өөрчилж буй иргэдээс шалтгаалан өөрчлөгддөг байна.Өмнөд Солонгост хууль бусаар оршин сууж байгаа хүний тоогоор Монгол Улс дээгүүр байр эзэлдэг боловчодоогоор энэ талаархи мэдээлэлд манай улс төдийлөн нарийн тоо гаргаж, анхаарал хандуулсан зүйл алга байна.


БНСУ-ын албаны газраас тавдугаар сарын 6-наас наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх Өмнөд Солонгост хууль бусаар ажиллаж,амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаах албан ёсны шийдвэрээ ирэх 2010 оны арваннэгдүгээр сард болох "G20 " буюу Их 20-ийн уулзалт Сөүл хотод болох гэж байгаатай холбоотойгоор, мөн тухайн үеийн аюулгүй байдал, террористуудын халдлагаас хамгаалах зорилгоор гаргасан байна.
БНСУ-ынХууль зүйн яам нь дээрх ажиллагааг явуулахдөрвөн сарын хугацаандӨмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд сайн дураараа эх орон руугаа явах бол ямар нэгэн торгууль оногдуулахгүйгүйгээр үл барам, БНСУ-д дахин нэвтрэн орох эрхийг хаахгүй гэдгээ мэдэгдэж байгаа юм. Харин хяналтын байгууллагын шалгалтад өртөн, баригдсан тохиолдолд тус улсад дахин ирэх эрхийг таван жилээр хааж, хоёр сая хүртэлх воны торгууль оногдуулахаар болжээ.Гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, компаниуд өөрсдөө сайн дураараа, бичиг баримтгүй хүмүүс ажиллуулж байгаагаа мэдэгдэн, Инчон дахь нисэх онгоцны буудлын дэргэдэх Гадаад иргэний асуудал эрхлэх газарт аваачиж өгвөл ямаp нэгэн торгууль ногдуулахгүйгээр, цаашид албан ёсны гадаад ажилчин авч ажиллуулах эрхийг нь хаахгүй байх гэнэ.Хэрвээ аж ахуйн нэгж, компаниуд энэхүү шалгалтад өртөн, хууль бусаар гадаадын ажилчин ажиллуулж байсан бол, гадаад ажилчин ажиллуулах эрхийг ньгурван жилээр хааж, 20 сая хүртэлх воны мөнгөн торгууль ногдуулахаар болжээ.
Хамгийн сүүлд2005 онд БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг албан хүчээр гаргах ажлыг тус улсын цагдаагийн газар болон Хууль зүйн яам нь хамтран явуулж, нийт 17 мянга гаруй хүнийг эх оронд нь буцааж байсан бол энэ удаа 10 гаруй мянган хүнийг эх оронд нь албадан буцаах байх гэсэн урьдчилсан тооцоо гаргаж байгаа ажээ.
Мэдээллийн эх сурвалж: News.mn


Дэлгэрэнгүй унших...

“Эрдэм -2010” ЭШБХ болон “Хаврын баяр-2010”

“Эрдэм -2010” Эрдэм Шинжилгээний Бага Хурал болон “Хаврын баяр-2010”
арга хэмжээнүүдийг зохион явуулах ерөнхий хөтөлбөр

№1. “Эрдэм 2010” Эрдэм Шинжилгээний Бага Хурал

Хэзээ: 2010 оны 5-р сарын 21ны Баасан гараг
Хаана: Солонгосын Олон Улсын Боловсролын Хүрээлэнгийн байр\NIIED\

ЭШБХ-ын зорилго: “Эрдэм 2010” Эрдэм Шинжилгээний Бага Хуралын зорилго нь БНСУ-д суралцаж байгаа оюутан залуус өөрсдийн судалж суралцаж байгаа судалгааны ажилынхаа чиглэлээр илтгэл тавиж харилцан туршлага солилцох, мэдээлэл хувцаалцахад оршино.



Хамрах хүрээ: Байгалийн ухааны болон нийгмийн ухааны гэсэн үндсэн хоёр чиглэлээр магистрантур доктронтур нэг түвшинд баклаварын оюутанууд нэг түвшинд илтгэх бөгөөд нийгмийн ухааны төрөлд: Нийгэм судлал,Түүх, Улс төр, Хэл Шинжлэл, Уран зохиол,Эдийн Засаг,Менежмент, Боловсрол,Архитектур, Дезайн гэх мэт
Байгалийн ухааны төрөлд: Математик, Физик, Хими, Анагаах Ухаан, Геологи, Биологои, Биотехнологи, Мэдээллийн технологи болон компьютер програм болон бусад

Илтгэлийн материалаа уридчилан ирүүлэх: Оролцогч бүр илтгэлийн MS-Office Wordпрограмын А4 хэмжээгээр нийт 10 хуудаст багтаан мөн илтгэлийн товч танилцуулга буюу абстрактыг монгол хэл болон англи эсвэл солонгос хэл дээр MS-Office Wordпрограмын А4 хэмжээгээр 1 хуудаст багтаан бичиж дараах и-мейл хаягаар ирүүлэх.

Хүлээн авах эцсийн хугацаа: 2010 оны 5-р сарын 16-ны Ням гарагийн 18 цагт хүртэл хүлээн авна
Хүлээн авах хаяг: cmoxcmox@yahoo.com

E-мейлээр илтгэл ирүүлэхдээ анхаарах зүйлс:

1. Судалгааны ажлын сэдэв
2. Овог нэр
3. Сургуулийн нэр болон Тэнхим
4. Утас, Электрон хаяг
5. Оюутны үнэмлэхийн дугаар зэргийг заавал бичиж ирүүлнэ үү.

№2. “Хаврын баяр-2010” спортын наадам

Хэзээ: 2010 оны 5-р сарын 22ны Бямба гараг
Хаврын баярын төрөл: Сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн үндсэн 3 төрлөөр тэмцээн зохиогдож, олс таталт, дээсэнд үсрэх, шагайн харваа зэрэг хөгжөөнт тоглоомууд
Хаана: 5 дугаар сарын эхээр жич мэдээлнэ.

Мэдүүлэг хүлээн авах: Үндсэн 3 төрөл болох сагсан бөмбөг эхлэж мэдүүлгээ ирүүлсэн эрэгтэй 12 баг эмэгтэй 6 багаар таслах бөгөөд, шатар болон ширээний теннист хязгаар байхгүй. Багын мэдүүлгүүдийг 2010 оны 5 сарын 20ны Пүрэв гарагын 18 цаг хүртэл хүлээн авна.

Хүлээн авах хаяг: cmoxcmox@yahoo.com

Мэдүүлэг ирүүлэхдээ анхаарах зүйлс:
1. Аль төрөл мэдүүлэг явуулж байгаагаа тодорхой бичих
2. Сургууль
3. Багийн гишүүдийн овог нэр оюутны үнэмлэхний дугаар
4. Багийн ахлагчийн нэр болон утас и-мейл хаяг зэргийг заавал бичих
5. Бүртгэлийн хураамж: Сагсны баг тус бүр 30.000вон, Ширээний теннис оролцогч тус бүр 5000вон, Шатар5000вон
6. Бүртгэлийн хураамж хүлээн авах данс:

Тэмцээнд ирэхдээ анхаарах зүйлс:

1. ОЮУТНЫ ҮНЭМЛЭХээ заавал авч ирэх. Оюутны үнэмлэхгүй тохиодолд тэмцээнд оруулахгүй.
2. Өөрсдийн бөмбөг, ракет, шатараа авч ирэх

№3. Хаалтын үдэшлэг.

Хүндэтгэсэн СМОХ. УЗ.ХЗ
2010.04.23

Дэлгэрэнгүй унших...

Батламж жуух бичиг солилцов



Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНСУ-ын иргэд харилцан зорчих, гэр бүл болох, хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах явдал нэмэгдэж тэдгээрийн хооронд иргэний болон худалдааны хэрэг, маргаанууд цөөнгүй гарч байгаа аж. Эдгээр асуудлыг зохицуулах зорилгоор хоёр тал Иргэний болон худалдааны хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Гэрээг 2008 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий Сайдын БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр байгуулсан байна.


Энэхүү Гэрээ нь 30 зүйлтэй бөгөөд хоёр улсын шүүхийн байгууллагуудаар дамжуулан иргэний болон худалдааны хэргийн талаарх аливаа баримт бичгийг иргэд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдүүдэд гардуулах, шаардлагатай мэдээлэл солилцох, дипломат байгууллагаар дамжуулан нотлох баримтыг цуглуулах, эрх зүйн туслалцааг үзүүлэхтэй холбогдон гарах нэмэлт зардал, гэрч, шинжээч нараас мэдүүлэг нотолгоо гаргуулах зэрэг асуудлыг зохицуулсан аж.

Гэрээг Монгол Улсын Их Хурал 2009 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр, БНСУ-ын Үндэсний Ассамблей 2009 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр тус тус соёрхон баталсан байна.

Тиймээс Гадаад харилцааны яамны ГЭЗГ-ын захирал Ч.Баттөмөр, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Чонг Ил нар Гэрээний Батламж жуух бичгийг ГХЯ-нд солилцож, протоколд гарын үсэг зурав.

Энэхүү Гэрээ нь Батламж жуух бичиг солилцсоноос хойш 30 хоногийн дараа буюу ирэх 5 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм байна.

Мэдээллийн эх сурвалж: Ньюс.Мн

Дэлгэрэнгүй унших...

Амжилтын түлхүүр танд бий



Сайн байцгаана уу Оюутануудаа

Урин цаг ирж усны шувууд цуглан Сакура дэлгэрч, сайхан хүүхнүүд гунхсан нартай сайхан өдрийн халуун мэндийг хүргэе.
"Алтан Гадас" сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Чүндэ-гийн тухай материал гарсан гэдгийг дуулгахад таатай байна.

Солонгост байх хугацаандаа хийж байгаа, судалж байгаа судалгаа, эрдэм шинжилгээний ажлынхаа тухай хуваалцаж таны хийж буй судалгаа шинжилгээний ажил Монголд ямархан ашиг тустай талаар мэдээлэл хүргэхийг басхүү энд өрнөдөг эгэл жирийн оюутны амьдралын тухай ярилцан дараа дараагийн дугааруудад нийтлүүлэхийг хүсвэл надтай холбогдоорой.
Сурч мэдсэнээ түгээж, эрдмийн дуусашгүй булгаас юу хүртэж, юу мэдэрч байгаагаа надтай хуваалцан монголынхоо нэр бүхий мэдээллийн хэрэгслүүдээр нийтлүүлэх боломж танд олдож байна. Таны өгсөн мэдээ мэдээлэл, ярилцлага нийтлэл хойч үе залууст ашиг тусаа өгөх болно гэдэгт итгэлтэй байна.
Басхүү нийтлүүлсэн мэдээллээрээ дамжуулан хийж байгаа судалгаа шинжилгээнийхээ ажлаа монголдоо бодитоор хэрэгжүүлэх замаа нээх ч боломжтой юм шүү.

Холбогдох хаяг:
Цахим хуудас: buyant_oogii@yahoo.com
Утас: 010-5780-8096.

Хүндэтгэсэн,
Б.Батцэцэг
МОНЦАМЕ-гийн Солонгос дахь сурвалжлагч
"Алтан Гадас" сэтгүүлийн сэтгүүлч

Солонгост харьяалагдах нь:
Public administration Master course,
Graduate School of Public Administration W12-1,
College of Social Sciences,
Chungnam National University

Дэлгэрэнгүй унших...