Чунгнамын

800px-Flag_of_Mongolia.svg

Монгол Оюутнуудын

800px-Flag_of_Mongolia.svg

Англи хэлний сурах бичгүүд



Энэ удаад англи хэл судалж байгаа оюутнууддаа зориулаад англи хэлний сурах бичгүүдийг онлайнаар татаж авах боломжтой холбоосыг орууллаа.
Англи хэл сурах 7 үндсэн дүрэм буюу Effortless English - New Method Learning English - 7 Rules to learn english.rar гэсэн ном маш хэрэгтэй санагдлаа. Энэ номыг нэн түрүүнд сонирхоод үзээрэй.


Цахим номын сан руу ЭНД дарж орно уу.

Амжилт хүсье.

Дэлгэрэнгүй унших...

Ээлжит санал асуулга

Чунгнамын Монгол Оюутны Холбооны дүрэм ёсоор удаах тэргүүнээ сонгох хэрэгтэй байна.
Ингээд оюутнууд маань сургууль хичээл, ажил гээд завгүй байдаг гэдгийг харгалзан энэ удаагийн санал асуулгыг онлайнаар авахаар боллоо.
Нэгэнтээ өдий хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн Холбооныхоо галыг унтраачихгүй авч явах үүрэг хэн нэгэнд оногдох ёстой юм.

ЭНЭ ДАРЖ СОНГУУЛИЙН ӨРӨӨНД
морилон саналаа заавал өгөөрэй.

Санал асуулга 2010/03/13-2010/03/20 хүртэл явагдана.


Баярлалаа.


Дэлгэрэнгүй унших...

Та санал бодлоо хуваалцана уу.


Оюуны өмнө Хаврын цэцэг шиг үзэсгэлэнтэй, саалийн саваар мэлтэлзэх сүү шиг цагаан сэтгэлтэй, Эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргээд "Санах ойн эрдэм мэдлэгээр дүүрэн, нүүрэн дисплэйн мөнхийн залуугаараа гэрэлтэн гялтагнаж" үргэлж мөнхийн үнэнч сайхан фен болон хиймэл дагуултай байхыг ерөөж, баглаа цэцгийг өвдөг сөгдөн хормой дэвсэн өргөн барьж, сүмбэн цагаан хурууг нь шунан байж үнсье ккк.


Чунгнамын Их Сургуулийн Монгол Оюутны Холбоо үүсгэн байгуулагдан үйл ажиллагаа явуулсаар багагүй жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд оюутнууддаа зориулан соёл урлаг, эрдэм шинжилгээний олон сайхан ажлыг амжилттай зохион байгуулж байсан. Гэхдээ хэлэхгүй өнгөрч боломгүй чухал зүйл нь гэвэл Гундун болон Чунгнамын Монгол оютнуудыг орох оронтой, овоглох эцэг, харьяалагдах эзэнтэй болгож "Монгол оюутан", "Гундуны Монголчууд" гэсэн нэгэн сайхан гэр бүлийг үүсгэсэн явдал юм. Чухамхүү энэ харьяалалаар л бид бие биетэйгээ нүүр учиран танилцаж, хүний нутагт нэгнээ гээлгүй найз нөхөд бололцон, сөгдөж мухардахад нь гар тосон тусалж, өвдөж бэтгэрэхэд нь сэтгэл гарган хань болох нэгэн сайхан хүрээлэлийг бий болгоод байгаа билээ.

Ингээд Оюутны Холбооныхоо үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлж, хамтран ажиллаж, зөвхөн өөрийнхөө урдах ширээн дээрхийг биш давааны цаадах алсыг ширтэж хамтран ажиллах хэрэгтэй болоод байна.
Нэг үгээр эрдэм номын мөр хөөж боловсролын далайд залуур даран аялаж байгаа бидний "эрдмийн аялагчдын" хувьд зөвхөн хувь хүний чадвар биш багаар ажиллах чадвар илүү их үгүйлэгдэж басхүү чухамхүү энэ л чадварыг аль ч салбарт илүү үнэлэх болсон нь нууц биш болжээ. Энэ утгаараа Чунгнамд суралцаж байх хугацаандаа Оюутны Холбооныхоо үйл ажиллагаанд гар бие сэтгэл гарган оролцсноор хайрт эх орондоо эргэн очиж эзэмшисэн мэргэжилээрээ хамт олны дунд ажиллахад тань бусдыг ойлгох, хүлцэх, санал бодлоо хуваалцах мөнхүү багаар ажиллах чадварт тань тус нэмэр болно гэдэгт бүрнээ итгэж байна.

Иймээс Чунгнамын Монгол оюутан танд санаж сэдэж явдаг үзэл бодол байдаг бол, яг одоо нээлттэй хуваалцаасай гэж хүсэн энэхүү бичлэгийг хийлээ. Тэрхүү санал бодол тань Холбооны цаашдын үйл ажиллагаа өргөжих, идэвхижхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Иймээс нэн тэргүүнд та энэхүү бичлэгийн доор сэтгэгдэл хэлбэрээр Оюутны холбооны үйл ажиллагаанд хэрхэн яаж оролцож чадах, үйл ажиллагааг нь хэрхэн өргөжүүлэх мөнхүү Оюутны холбооны тэргүүнээр хэнийг сонгох хүсэлтэй байгаагаа бичиж үлдээнэ үү.

Энэхүү онлайн нээлттэй хэлэлцүүлгийг 7 хоног хийх хүсэлтэй байгаа бөгөөд та энэ хугацаанд идэвхитэй оролцож санал шүүмжээ бичээрэй.

Монгол Оюутан ямар оюунлаг болохыг ямар хүчтэй болохыг хамтын хүчээр харуулий. Нэгэндээ туслий, дэмжий.
БИД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ ТИЙМ ҮҮ.



Хүндэтгэсэн,
Б.Батцэцэг - Оогийноо

Дэлгэрэнгүй унших...