Зүүний үзүүрт тогтох төдийд биелдэг хүмүүний ховорхон хувь заяаг олж төрсөн хүн бүр энэ яваа насандаа
Үр удмаа төрүүлж, эрүүл саруул өсгөх
Мод тарих
Ном бүтээхзэргийг амжуулж хийж чадвал Дээдийн дээд эрхэм гурван буяныг хийсэн гэмээн тооцох нь бий.
Үүнтэй холбоотойгоор нэгэн санал байна.
Монголын маань цохилох зүрх болсон нийслэл Улаанбаатар хот тэр дундаа Хөх Монголын үрсийг угтан авдаг ариун газар Эх Нялхсын төвд мод тарих буянтай сайхан ажил эхлэж байгаа юм байна.
Энэхүү ажилд гар бие оролцох хамт олон, байгууллага, хувь хүмүүсийг хөтөлбөрийг зохион байгуулж байгаа "Сортоо" хүүхэд залуучуудын сайн дурын нийгэмлэгээс уриалж байгаа юм.
Цагаа олсон энэхүү сайхан ажилд Чүндэгийн оюутан залуус бүгд оролцож эх орондоо мод тарих ажилд нэгдвэл ямар вэ гэсэн санал байна.
Бид эндээс юу хийж болох, мөн монголд төгсөж очоод ажиллаж байгаа Чүндэгийн төгсөгчидтэйгээ хэрхэн холбогдох, тэдгээр төлөөллөөрөө дамжуулан энэ хөтөлбөртэй хэрхэн хамтран ажиллах боломжтой байна гэхчилэн ярилцах саналтай байна.
Дэмжиж байгаа бол энэ долоо хоногтоо багтаад ажлын хэсэг /баг/ гаргаж зохион байгуулалтанд орон, мод тарих хөтөлбөрт хэрхэн яаж оролцох талаар ярилцах, санал бодлоо солилцох хүсэлтэй байна.
Бидний тариж ургуулсан мод тэнгэрт тэмүүлэн ургасныг харангаа, төгөл ногоон цэцэрлэгтээ үр хүүхдээ хөтлөн зугаалахыг яг одоо төсөөлөхөд үнэхээр сайхан биш байна гэж үү.
Мод тарих, цэцэрлэгжүүлэх хөтөлбөрийн /төслийн/ дэлгэрэнгүйг
ЭНДЭЭС орж хараарай.
Санал хүсэлтээ comment хэсэгт үлдээх, chundemox@yahoo.com-д явуулах эсвэл блогт ажиллаж байгаа Дундын чат-д үлдээхийг хүсэж байна.
Дэлгэрэнгүй унших...