Чунгнамын

800px-Flag_of_Mongolia.svg

Монгол Оюутнуудын

800px-Flag_of_Mongolia.svg
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

Ахуйн чанартай зөвлөгөө

Юуг хаанаас авбал хямд вэ?
Хоол хүнс.

Мах. Импортоор орж ирдэг үхэр хонины махыг хамтарч захиалж авбал хямд

Гурил. WorldCup-ийн цаад талын 노은시장-ний дэлгүүрээс 20кг-аар авбал хямд. Бусад дэлгүүрт 2,5кг нь 4000-5000вон орчим. 노은시장-д хоолны гурил 20кг нь 20000вон орчим мөн Костко бөөний дэлгүүрт 20кг нь 19700вон, 노은시장-д талхны гурил 20кг нь 22500вон.

Талхаа гэртээ барьж идвэл амттай, бас идэнгитэй, Талхны гурил нь хоолны гурилаас тусдаа 빵용 гэж бичсэн байгаа, Исгэгчийг солонгосоор 효모 юмуу, англиар галиглаж 드라이 이스트 гэж нэрлэдэг.

Масло. Косткод 2.27кг-тай нь 14.000орчим вон. Амт нь монголын сүүний үйлдвэрийн цөцгийн тостой ойролцоо. Гадуур дэлгүүрүүдэд масло ер нь үнэтэй, ойролцоогоор 500гр нь 5000-6000вон.

Варень. Мөн Косткод 2.2кг-тай гүзээлзгэний варень 6990вон.

Сүү. Е-март, Homeplus-ийн нэрийн сүү хямдхан. 1литр нь 1550, 1530вон. Тослог, чанарын хувьд бусад сүүтэй адилхан. Мөн эдний нэрийн майонез, кетчуп бусдаас хямд.
Өндөг. 궁동-ний 농협은행-оос баруун тийш байдаг махны дэлгүүрт хамгийн хямд. Үнэ нь өндөгний том бага хэмжээнээс хамаарна. Цоохор болон цайвардуу өндөг муу. Жигд бор нь сайн.

Хүнсний ногоо. 노은시장-аас бөөнөөр авбал хамаагүй хямд. Ихээр авлаа гэхэд зүгээр ил тавиад хэрэглэж болно. Тийм амархан муудахгүй. Зах дээр хятад ногоо ч бий асууж байгаад авах хэрэгтэй. Зарим нэг жижиг хүнсний ногоог ургацын үеээр 농협-ийн нэрийн дэогүүрээс авбал боломжийн. Шинэрээ ирдэг.

Ундаа. Е-март, Homeplus-д Алое, Анар, Жүржийн ундаа 1.5литрийнх нь 970-990 болж хямдарсан үеээр авбал зүгээр. Ер нь бол байнга л ээлжлэн хямдардаг.

Торт. Костко-д хямд. Гадуур талхны дэлгүүрүүдэд 25.000-30.000-байдаг торт косткод 13.000вон. 30Х40см-ийн торт 19000вон.

Будаа. 농협-ийн нэрийн дэлгүүрт хямд. Гэхдээ том дэлгүүрүүдэд будаа 20кг нь 37.000-39.000 болж хямдарсан байх нь зөндөө.

Хиам, сосиск. 노은시장-ний дэлгүүрийн 2 давхарт илүү хямд.

Жилийн 3-6 сард гүзээлзэгэнэ , 9сарын үед лийр, мандарин, 10-11 сард алим, 7-8 сард тарвас гарна. Энэ үеээрэ хамгийн хямд байна. Тарвас зах дээр 5000 дэлгүүрт 10.000-20.000 гээд хэтэрхий харьцангуй зөрөөтэй үнэтэй байдаг.

Дэлгүүрт зарж байгаа ямар нэг хольцгүй тарагнаас авч гэртээ тараг бүрж ууж болно.

Хүүхдийн витамин. Косткод хямдхан. Аптекаас 5000-10000воноор зөрүүтэй.

Хувцас

Хямд бөгөөд боломжийн хувцас авахад Fashion Март 104(대전역-ийн ойрхон мөн 서대전 도마동-д байдаг) , Save Sone (정보청사-аас урагжаа яваад байгаа) дэлгүүрүүд их боломжтой. Хүүхдийн хувцас ч мөн адил боломжийн үнэтэй. Интэрнэтээр хүвцас захиалж авах нь хямдхан боловч яг хүссэн өнгө материалтай ирэхгүй байх нь олон. Гадаадуудад интэрнэт худалдааны зарим солонгос сайт үйлчилдэггүй. G-market-аар бид үйлчлүүлж болно.

Бусад

Шинэ ирсэн хүмүүс байр хөлсөлж орохдоо гэрээндээ нөхцөлүүдээ сайн тусгаж өгөх хэрэгтэй. Дараа нь асуудал үүсгэж барьцаа мөнгөнөөс чинь суутгахдаа сайн хүмүүс зөндөө.

Солонгост хэрэглээний ус үнэгүй гэвч байр түрээслүүлэгчид усны мөнгө авдаг. Крантны уснаас ундандаа хэрэлэх муу. Ундны усаа авдаг тусгай газруудаас авч ууж байх хэрэгтэй.

Солонгосчууд ханиад, хий ханиалганд мөн цэр ихтэй үед цагаан гаагаар цай чанаж уух сайн, амархан дарагддаг, хүүхдийн ханиаданд лийр жигнэж халуунаар нь идүүлэх сайн гэдэг. Хүүхдийн гэдэс өвдөж гүйлгэхэд 보리차-г ихээр уулгадаг. Мөн шингэнийг нөхөхдөө 포카리 스웨트이 их хэмжээгээр уухыг зөвлөдөг. Монголд хүүхэд шингэн алдахад хоросол найруулж уулгадагтай адилхан.
Тэжонд үзэх газар бага боловч

1. Экспопарк – тоглоомын газар
2. Экспопаркийн баруун талын зам хөндлөн гараад байх National science museum. Өсвөр насны хүүхдүүдэд үзүүлбэл их зүгээр танин мэдэхүйн холбогдолтой зүйл маш их
3. 대청댐 нь 대청호-аас эх авсан гол дээр барьсан далан бөгөөд амралт чөлөөт цаг өнгөрөөх цогцолбор болгон тохижуулсан
4. 대청댐-аас цөөш 10-аад км яваад 문의 цогцолбор, Солонгосын эртний аж байдалыг харуулсан – дан сүрлээр хийсэн байшин гэх мэт
5. 문의-ээс цааш яваад нуурын нөгөө талд Солонгосын ерөнхийлөгчийн анхны ордон, машин явахгүй зөвхөн төлбөртэй автобус явна
6. Амьтны хүрээлэн бас тоглоомнуудтайь цаад талд нь 보문산 бий
7. Мөн Тэжоны ойрхон уул урд талд 만인산, баруун талд 계룡산 – байгалийн цогцолбор
8. 보문산-уулын цаад талд буюу 대청호 урд хэсэгт завиар аялуулдаг газар
Гэх мэт газруудыг үзэж сонирхох боломжтой.
Зарим хүмүүст хэрэг болох болов уу гэдэг үүднээс өөрийн мэдэх зүйлээсээ хуваалцлаа.

Дэлгэрэнгүй унших...

Судалгааны ажлын вэб хаягнууд

Та бүхний дипломын ажилд тус болох болов уу гээд судалгааны ажил хайдаг өөрийн мэддэг хэдэн сайтыг энд бичлээ. Ялангуяа нийгмийн салбарын оюутнууд мэдээж монголтой холбоотой судалгааны ажил бүр их хэрэг болж байгаа байх гэж бодоод орууллаа. Солонгосчууд Монгол орны талаар олон салбарын хүрээнд маш их судалгаа хийсэн юм байна лээ. Сайн уншвал хэрэг болох юмаа олж магадгүй шүү.


1. KERIS(한국교육학술정보원): http://www.riss4u.net
2. 국가과학기술전자도서관: http://www.ndsl.or.kr
3. 국가지식 포털: http://www.knowledge.go.kr/main.jsp
4. 학술데이타 베이스 http://kiss.kstudy.com/
5. 국회도서관 http://www.nanet.go.kr 6. 몽골학회(Монголын талаар судалдаг эрдэмтдийн холбоо) http://www.hanmong.or.kr/


Өлзийсайхан
Дэлгэрэнгүй унших...