Чунгнамын

800px-Flag_of_Mongolia.svg

Монгол Оюутнуудын

800px-Flag_of_Mongolia.svg
Showing posts with label Оюутны Холбооны мэдээлэл. Show all posts
Showing posts with label Оюутны Холбооны мэдээлэл. Show all posts

Чүндэгийнхээ дэндүү сайхан бүх ээжүүддээ, хөөрхөн алаг үрсдээ баярын мэнд хүргье


Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү

Тэртээ уулын орой цайвалзан дайвалзан бөхийх шиг
Тэргүүнд тань хяруу унаж насыг тань орчлон элээнэ

Тэрлэг тань томдож өөрөө та жижгэрсээр
Тэгсэн ч таны минь хайр ер дундрахгүй


Дандаа ээжийгээ баярлуулж явна даа гэж боддог хэрнээ
Даанч их зовлонг асуулгүйгээр танд би авчирдаг
Давилуун, дэврүүн миний цагаан лайнд
Даль жигүүр ургатлаа л та баярладаг

Ганцаардаж гутрах болгонд тандаа л үнсүүлж тайтгардаг
Газарт хөл хүрэхгүй баярлахдаа тандаа л дуулгах гэж онгирдог
Яаж ч аягласан намайг тэр чигээр нь хүлээж авах
Яруухан урсгалтай гол ертөнцөд ганцхан та юм шүү

Хайр тань надад сайхан сэтгэл болж ууссан
Халамжаар тань би ертөнц урлаж гундахгүй амьдарна
Дэлхийгээр дүүрэн сайхан бүсгүйчүүд инээмсэглэн байдаг ч
Дэндүү сайхан таныг минь гүйцэх нь даанч алга даа
Дэлгэрэнгүй унших...

Бахархалт мэдээ


Билгийн он тооллоор Бурхан багшийн төрсөн өдөр /석가탄신일-Buddha's Birthday/ тохиож байгаа билиг дэмбэрэлтэй энэ өдөр БНСУ-д суралцагч Монгол Оюутны Холбооноос /СМОХ/ зохион байгуулсан Хаврын баярын "Эрдэм -2010" Эрдэм Шинжилгээний бага хурал амжилттай болж тус хуралд Чунгнамын оюутан залуусыг төлөөлөн илтгэлээ тавьж танилцуулсан Д.Энхзаяа /Гундуны Монголчуудын дунд Заяа эмч хэмээн хүндлэгддэг/ тэргүүн байр эзлэн Алтан Медалын эзэн болсон сайхан мэдээг дуулгахад таатай байна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд Солонгосын их дээд сургуулийн баклавр, магистар, докторт суралцагч 14 оюутан Байгалийн болон Нийгмийн ухааны салбарт илтгэлээ тавьж танилцуулсан юм.

Байгалийн ухааны салбарт тавьсан илтгэлүүдийг 3 шүүгч 2 шатлалтайгаар шүүн хэлэлцэж энэхүү манай сургуулийн оюутан Алтан медалийн эзэн болон Солонгосын оюуны их далайд эрдмийн сувд шүүрдэн, сурч боловсорч байгаа оюутан залуусыг манлайлсанд баяртай байна.

Дашрамд хэлэхэд энэ удаагийн Хаврын баярт манай сургуулийн оюутнууд хамгийн олон тоотойгоор мөнхүү хамгийн идэвхитэй оролцсон бөгөөд Заяа эмч маань хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй оролцсон сүр бараатай илтгэгч байлаа. Мөн Заяа эмчээ дэмжихээр хамтдаа явсан оюутнууддаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлье.


Ингээд маргаашийн спортын арга хэмжээнд оролцох Чунгнамын багтаа амжилт хүсье.

Эрдэм шинжилгээний бага хурлын дэлгэрэнгүй нийтлэлийг тун удахгүй оруулах болно.


Дэлгэрэнгүй унших...

Хаврын баярт оролцох оюутнуудыг бүртгэж байна.


Солонгос дахь Монгол Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм -2010” Эрдэм Шинжилгээний Бага Хурал - “Хаврын баяр 2010”-д Чүнгнамын Монгол оюутнуудаа төлөөлөн илтгэл тавих мөн спортын арга хэмжээнд оролцох баг бүрдээд байгааг дуулгахад таатай байна.

Жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү "Хаврын баяр" нь Солонгосын өнцөг булан бүрт сурч байгаа хэл нэгт ахан дүүс маань мэргэжлээрээ хэрхэн амжилттай суралцаж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд идэвхитэй оролцон мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжиж байгааг биеэр уулзаж мэдрэн, улмаар чадварлаг оюутан залуусын олонд танилцуулж буй илтгэлүүдээс мэргэжил тус бүрийн шинэ содон мэдээ мэдээллийг хүртэж болох сайхан боломж билээ.

Иймд Чунгнамын оюутан залуусаа зохион байгуулалтайгаар Хаврын баярт оролцуулан ач тустай мэдлэг мэдээллийг хүртээх зорилготойгоор Хаврын баярыг очиж сонирхох, багаа хөгжөөн дэмжих оюутнууддаа Оюутны Холбооны боломжит төсвийн хүрээнд нэг талын унааны зардалыг даан явуулах гэж байна.

Оролцох нийт оюутны тоо: 30
Явах өдөр: Баасан гараг - 2010 оны 5-р сарын 21
Цуглах цаг: Баасан гараг - 7:30
Уулзах газар: Чунгнамын их сургуулийн төв хаалган дээр

ЯВАХ ОЮУТНУУД ИЙШЭЭ ОРЖ НЭРЭЭ БИЧЭЭД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.

Дэлгэрэнгүй унших...

Чvннамын Монгол Оюутны Холбооны санхvvгийн тайлан


ЧvндэМОХ нь ашгийн бус сайн дурын байгууллага бэгээд гаднаас ямар нэгэн санхvvгийн дэмжлэг авдаггvй. Холбооны гишvvд ээрсдийн идэвхи санаачлага, боломж дээр тулгуурлан Чvндэ-д суралцаж буй Монгол оюутнуудыг хамруулсан vйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.

2009 оны 3 сард ЧvндэМОХ-ын шинэ бурэлдэхvvн сонгогдож 1 жилийн хугацаанд нилээд хэдэн ажлыг амжилттай зохион байгуулж холбоогоо ээрсдийн боломжийн хирээр санхvvжvvлж ирсэн билээ.

Энэ 1 жилийн хугацааны холбооны санхvvгийн тайланг оюутан та бvхэнд танилцуулж байна.

Орлого:
2009 оны 10 сард зохиогдсон Чундэгийн Хоолны Эдэрлэг. Нийт 250 воны 320 ширхэг талон цугласны 80 000 вон.

2009 оны 12 сард зохион байгуулсан Шинэ Жилийн Vдэшлэг. Дуудлага худалдаагаар 1 ширхэг хивс 250 000 вон, 1 ширхэг Чингис архи 100 000 воноор тус тус зарсны нийт 350 000 вон.

Нийт дvн 430 000 вон.

Зарлага:
2009оны 11 сард Улс Тунхагласны баяраар зохион байгуулсан сагсан бэмбэгийн тэмцээнд зориулсан анонс 30 000вон.

2009 оны 12 сард ЧvндэМОХ-оос зохион байгуулсан Эрдэм Шинжилгээний Хурал. Хуралд илтгэл тавьсан хvмvvст дурсгалын зvйлс болон ундаа, печень авахад нийт 50 000вон.

2010 оны 2 сард Сар Шинийн баярыг тохиолдуулан Чvндэ-гийн заал авахад 25 000 вон.

Сагсны бэмбэг 25 000 вон

2010 оны 2 сард тэгэссэн оюутнуудад дурсгалын зvйлс авахад 42 000 вон тус бvр зарцуулсан болно.

Нийт дvн: 172 000 вон

Vлдэгдэл: 258 000 вон

Бид Монгол Улсын ирээдvйн сэхээтнvvдийн хувьд, Чуннам хэмээх нэрээр овоглож буй хэсэг бvлэг хамт олны хувьд нэгдэн, бие биенээ дэмжиж, бие биенээсээ суралцаж, цаашид хэгжин дэвших нь бидний Солонгос улсад суралцаж байх хугацаанд ээрсдийн эмнэ тавиж буй зорилгын нэг хэсэг нь байх ёстой болов уу. Тиймээс оюутан та бvхнийг ЧvндэМОХ- ын vйл ажиллагааг дэмжиж, идэвхитэй оролцохыг хvсч байна.

Хvндэтгэсэн,

ЧvндэМОХ

Дэлгэрэнгүй унших...

“Эрдэм -2010” ЭШБХ болон “Хаврын баяр-2010”

“Эрдэм -2010” Эрдэм Шинжилгээний Бага Хурал болон “Хаврын баяр-2010”
арга хэмжээнүүдийг зохион явуулах ерөнхий хөтөлбөр

№1. “Эрдэм 2010” Эрдэм Шинжилгээний Бага Хурал

Хэзээ: 2010 оны 5-р сарын 21ны Баасан гараг
Хаана: Солонгосын Олон Улсын Боловсролын Хүрээлэнгийн байр\NIIED\

ЭШБХ-ын зорилго: “Эрдэм 2010” Эрдэм Шинжилгээний Бага Хуралын зорилго нь БНСУ-д суралцаж байгаа оюутан залуус өөрсдийн судалж суралцаж байгаа судалгааны ажилынхаа чиглэлээр илтгэл тавиж харилцан туршлага солилцох, мэдээлэл хувцаалцахад оршино.



Хамрах хүрээ: Байгалийн ухааны болон нийгмийн ухааны гэсэн үндсэн хоёр чиглэлээр магистрантур доктронтур нэг түвшинд баклаварын оюутанууд нэг түвшинд илтгэх бөгөөд нийгмийн ухааны төрөлд: Нийгэм судлал,Түүх, Улс төр, Хэл Шинжлэл, Уран зохиол,Эдийн Засаг,Менежмент, Боловсрол,Архитектур, Дезайн гэх мэт
Байгалийн ухааны төрөлд: Математик, Физик, Хими, Анагаах Ухаан, Геологи, Биологои, Биотехнологи, Мэдээллийн технологи болон компьютер програм болон бусад

Илтгэлийн материалаа уридчилан ирүүлэх: Оролцогч бүр илтгэлийн MS-Office Wordпрограмын А4 хэмжээгээр нийт 10 хуудаст багтаан мөн илтгэлийн товч танилцуулга буюу абстрактыг монгол хэл болон англи эсвэл солонгос хэл дээр MS-Office Wordпрограмын А4 хэмжээгээр 1 хуудаст багтаан бичиж дараах и-мейл хаягаар ирүүлэх.

Хүлээн авах эцсийн хугацаа: 2010 оны 5-р сарын 16-ны Ням гарагийн 18 цагт хүртэл хүлээн авна
Хүлээн авах хаяг: cmoxcmox@yahoo.com

E-мейлээр илтгэл ирүүлэхдээ анхаарах зүйлс:

1. Судалгааны ажлын сэдэв
2. Овог нэр
3. Сургуулийн нэр болон Тэнхим
4. Утас, Электрон хаяг
5. Оюутны үнэмлэхийн дугаар зэргийг заавал бичиж ирүүлнэ үү.

№2. “Хаврын баяр-2010” спортын наадам

Хэзээ: 2010 оны 5-р сарын 22ны Бямба гараг
Хаврын баярын төрөл: Сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн үндсэн 3 төрлөөр тэмцээн зохиогдож, олс таталт, дээсэнд үсрэх, шагайн харваа зэрэг хөгжөөнт тоглоомууд
Хаана: 5 дугаар сарын эхээр жич мэдээлнэ.

Мэдүүлэг хүлээн авах: Үндсэн 3 төрөл болох сагсан бөмбөг эхлэж мэдүүлгээ ирүүлсэн эрэгтэй 12 баг эмэгтэй 6 багаар таслах бөгөөд, шатар болон ширээний теннист хязгаар байхгүй. Багын мэдүүлгүүдийг 2010 оны 5 сарын 20ны Пүрэв гарагын 18 цаг хүртэл хүлээн авна.

Хүлээн авах хаяг: cmoxcmox@yahoo.com

Мэдүүлэг ирүүлэхдээ анхаарах зүйлс:
1. Аль төрөл мэдүүлэг явуулж байгаагаа тодорхой бичих
2. Сургууль
3. Багийн гишүүдийн овог нэр оюутны үнэмлэхний дугаар
4. Багийн ахлагчийн нэр болон утас и-мейл хаяг зэргийг заавал бичих
5. Бүртгэлийн хураамж: Сагсны баг тус бүр 30.000вон, Ширээний теннис оролцогч тус бүр 5000вон, Шатар5000вон
6. Бүртгэлийн хураамж хүлээн авах данс:

Тэмцээнд ирэхдээ анхаарах зүйлс:

1. ОЮУТНЫ ҮНЭМЛЭХээ заавал авч ирэх. Оюутны үнэмлэхгүй тохиодолд тэмцээнд оруулахгүй.
2. Өөрсдийн бөмбөг, ракет, шатараа авч ирэх

№3. Хаалтын үдэшлэг.

Хүндэтгэсэн СМОХ. УЗ.ХЗ
2010.04.23

Дэлгэрэнгүй унших...

Оюутны зөвлөлдөө нэгдээрэй



Сайн байцгаана уу Оюутнуудаа

Шинэ долоо хоногийн мэндийг хүргье.

Шинээр зохион байгуулагдан нэгдэж байгаа Оюутны холбооны үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцох боломжийг оюутан бүрт нээх зорилгоор Оюутны Холбооны Удирдах зөвлөл, болон албануудад орж ажиллах сонирхолтой оюутнуудыг урьж байна.


Оюутны Зөвлөлд орж ажиллах боломж хэлний курс, баклавр, магистар, докторт суралцаж байгаа бүх оюутнуудад нээлтэй бөгөөд та ЭНЭ ЛИНКЭЭР орж ямар албанд орж ажиллах хүсэлтэй байгаагаа чагтлаад нэрээ бичиж үлдээнэ үү.

Та сонгосон албандаа цаашид давуу эрхтэйгээр санаачлага гарган, удирдан зохион байгуулан оролцох боломжтой ба харин бусад албадын үйл ажиллагаанд мөн адил эрх тэгш санаачлагатайгаар оролцож болох юм.

Мөн санал хүсэлтээ chundemox@yahoo. com хаягаар явуулах эсвэл дээрх линкээр ороод ADD COMMENT хэсэгт үлдээж болно.

ЖИЧ:
Оюутны Холбоонд орж, олон нийтийн ажил хийхийн үр ашгийг нуршин дурдахад илүүц байж болох ч зах зухаас бас хэлэх нь зүйтэй болов уу. Олон нийтийн ажил хэдийгээр өнөөдөр танд хуруунд имрэгдэх вон, доллар болж ирэхгүй ч хамгийн чухал нь олон зан ааштай хүмүүсийг мэдэрч ойлголцож сурах, олон нийтийн дунд биеэ зөв авч явах, "би, би" гэсэн томролт, хийрхэлт, омогшилоо барьж дарж бусдыг хүндэлж сонсож хүлцэх зэрэг дадлыг төлөвшүүлэхэд тань тустай юм.
Тэгээд ч өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт ямар ч салбарт наандаж эх орныхоо нэгээхэн салбарын ажилтан болж олны дунд орон зөв "нийгмийн хүн" болж төлөвших хамгийн эхний "дамжлага" ч байж болох юм.
Хэдийгээр гадаадад сурдаг оюутнууд янз бүрийн шалтгаан, шаардлагын улмаас сурч байгаа газар орон нутгийнхаа ард түмэн, багш сурагчид болон профессоруудыг хүндэтгэн мэхэлзэхийг төвөггүй сурсан байдаг ч хамгийн гол нь өөрийн нутаг нэгтэнтэйгээ ойлголцон, хүндэтгэхдээ хайхрамжгүй, тоомжиргүй ханддаг нь нууц биш.
Иймээс хамгийн түрүүнд "энэ миний юм, энэ өөрийн юм" гэсэн сэтгэлээр өөрийн гэсэн бүхэндээ, хэл нэгтэндээ сэтгэл гарган байж сурвал цаашид ахиж дэвших амжилт бүтээлийн тань гараа баттай байх болов уу гэж найдаж байна.

ХЭРВЭЭ БИ ОРОХГҮЙ ЮМ БОЛ
ХЭРВЭЭ ЧИ НЭГДЭХГҮЙ ЮМ БОЛ
ХЭРВЭЭ БИД ХИЙХГҮЙ ЮМ БОЛ
ХЭН ЭНЭ ОЮУТНЫ ХОЛБООГ ЧИНЬ ГЭРЭЛТҮҮЛЭХ ЮМ ВЭ

НАЗИМ ХИКМЕТ-ээс хувирган хуулбарлаж ишлэв.

Хүндэтгэсэн,
ЧҮНДЭ МОХ

Дэлгэрэнгүй унших...