Чунгнамын

800px-Flag_of_Mongolia.svg

Монгол Оюутнуудын

800px-Flag_of_Mongolia.svg
Showing posts with label Нийгмийн асуудал. Show all posts
Showing posts with label Нийгмийн асуудал. Show all posts

Виз болон цагаачлалтай холбоотой асуудлаар товчхон

Цагаачлал ба виз
1. Гадаад иргэний үнэмлэх
Чүнгнамын оюутнуудын Цагаачлал болон визтэй холбоотой бүх зүйл Чүнгнамын Их Сургуулийн Гадаад харилцааны албанд хамаарагдана. Түүнчлэн танд виз болон өөр ямар нэг асуудал гарсан тохиолдолд манай оффист ирэх юмуу тухайн асуудалаар холбогдох хүнтэй холбоо барих хэрэгтэй.

Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт
3. Сургуулийн тодорхойлолт (номын сангийн 1давхарын автомат машинаас авна) эсвэл элсэн орсон гэрчилгээ
4. 2 хувь зураг
5. Төлбөр 10.000вон
6. Сургалтын төлбөр төлсөн бичиг

2. Гадаад иргэний үнэмлэх дахин авах
Гадаад иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд заавал мэдэгдэх ба ингэснээр дахин авна.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт
3. Хаясан гээснийг тэмдэглэсэн баримт (цагдаагийн байгууллагаас авна)
4. 1 хувь зураг
5. Төлбөр 10.000вон

3. Визний хугацаа сунгуулах
Солонгост үлдэх хугацаагаа цааш сунгуулахыг хүссэн оюутан визээ сунгуулахдаа визнийхээ хугацааг дуусахаас өмнө өргөдөл гаргана. Хэрэв биелүүлээгүй тохиолдолд гадаад иргэдийн солонгос улсад орох гарахтай холбоотой хуулийг зөрчсөн гэж үзэж тухайн оюутан хуулийн дагуу тодорхой хэмжээний торгууль төлнө.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх
3. Сургуулийн тодорхойлолт (제학증면서-номын сангийн 1давхарын автомат машинаас авна)
4. Сургалтын төлбөр төлсөн баримт
5. Банкны тодорхойлолт (багаар бодоход дансандаа 1.000.000вон байх шаардлагатай)
6. Төлбөр 30.000вон

Хичээлээ үзэж дуусч байгаа оюутан визнийхээ хугацааг цааш сунгах боломжтой бөгөөд ийм тохиолдолд визний хугацааг зөвхөн 6, 6 сараар сунгана. Харин бүх хичээлээ үзэж дууссаны дараа визний нийт сунгах хугацаа мастерийн оюутаны хувьд 1 жил, докторын оюутаны хувьд 2 жил байна.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх
3. Хичээл үзэж дууссан тодорхойлолт (수료증면서- номын сангийн 1давхарын автомат машинаас авна)
4. Сургалтын төлбөр төлөхөө больсон тодорхойлолт (гадаад харилцаанаас авна)
5. Удирдагч багшийн тодорхойлолт /дипломын ажлын сэдэв ба сэдэвтэй холбоотой төлөвгөө –초청서)
6. Банкны тодорхойлолт (багаар бодоход дансандаа 1.000..000вон байх шаардлагатай)
7. Төлбөр 30.000вон

4. Дахин орж ирэх зөвшөөрөл авах
1. Хэрэв та визтэй хугацаандаа Солонгос улсыг түр хугацаагаар орхин явах мөн дахин орж ирэх хүсэлтэй байгаа бол Солонгосоос гарахынхаа өмнө дахин орж ирэх зөвшөөрөл авахаар өргөдөл гаргах шаардлагатай. Түүнчлэн дараах ангилад орж байгаа хүмүүс үүнд хамаарагдахгүй.
A. Та хэрвээ дараах орнуудаас ирсэн бол дахин орж ирэх зөвшөөрөл авахаас чөлөөлөгдөнө.
 Суринам(Surinam), Нидерланд, Норвег, Дани, Герман, Луксембург, Белги, Швед, Швейцари (Liechtenstein-ийг оруулаад), Франц, Финланд, Granada
B. Хэрвээ та олон удаагийн визтэй бол дахин орж ирэх зөвшөөрөл авах шаардлагагүй, гэхдээ визнийхээ хугацаандаа багтаж буцаж орж ирэх хэрэгтэй.
 Хэрвээ та буцаж орж ирэх зөвшөөрөл авалгүйгээр солонгос улсаас гарвал визний чинь хугацаа дуусаагүй байсан ч дахин шинээр солонгосын виз авах шаардлагатай болно.
2. Дахин орж ирэх зөвшөөрөл авахдаа манай байранд ирж дахин орж ирэх зөвшөөрөл авна. Зайлшгүй тохиолдолд итгэмжлэгдсэн хүнээр дамжуулан өргөдөл гаргаж болно. Зайлшгүй тохиолдол гэдэг нь:
 17-оос доош насны
 Эмчилгээ хийлгэж байгаа
 Бизнеснийн чухал ажилтай байгаа
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх
3. Нэг удаа орж гарах зөвшөөрлийн төлбөр 30.000вон
4. Олон удаа орж гарах зөвшөөрлийн төлбөр 50.000вон
Хэрвээ таны өргөдлийг хүлээн авсан бол цагаачлалын албаны ажилтан таны паспорт дээр тамга дарснаар та зөвшөөрөл авах болно.

5. Оршин суугаа хаягаа өөрчлөх
1. Хэрэв та оршин суугаа газраа өөрчилсөн тохиолдолд дүүргийнхээ захиргаанд эсвэл манай албанд 14 хоногийн дотор мэдэгдэх хэрэгтэй.
2. 14 хоногийн дотор мэдэгдээгүй тохиолдолд торгууль төлнө.
Жич: шууд 유성구청 ороод 1 давхарт зүүн гар тийш эргээд хаалгаар ороод тэнд маягт бөглөөд тэмдэглүүлэхэд болно.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх

6. Хэлний курсын D -4 визийг Сургалтын D-2 ангиллын виз болгон өөрчлөх
Хэрвээ та D-4-өөс D-2-луу визнийхээ ангиллыг өөрчлөх хүсэлтэй байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн манай албанд өргөдөл гаргана.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх
3. Сургуулийн тодорхойлолт (제학증면서-номын сангийн 1давхарын автомат машинаас авна) эсвэл элсэн орсон гэрчилгээ
4. Санхүүгийн батлан даалтын гэрчилгээ
5. Сургалтын төлбөр төлсөн баримт
6. Банкны тодорхойлолт /багаар бодоход дансандаа 1.000.000вон байх шаардлагатай
7. Төлбөр 50.000вон

7. Хагас цагийн ажлын зөвшөөрөл авах (S-3виз)
1. 1 семистерээ бүрэн дүүргэсэн D-2 визтэй гадаад оюутнууд нь S-3 нэмэгдэл визтэйгээр хагас цагийн ажил хийж болно.
2. Ажиллах цаг
 Нэг семистерт 7 хоногт 20 цаг (даваагаас бямба хүртэл)
 Хагас бүтэн сайн, баярын өдрүүд улиралын амралтаар цагийн хязгааргүй.
Жич: Хуулийн дагуу ажил хийхийг хүссэн оюутнууд манай албанд бүртгүүлнэ. Хэрэв бүртгүүлээгүй ажил хийсэн тохиолдолд торгууль төлнө.
Шаардлагатай бичиг баримт
1. Өргөдлийн маягт бөглөх
2. Паспорт ба гадаад иргэний үнэмлэх
3. Сургуулийн тодорхойлолт (제학증면서-номын сангийн 1давхарын автомат машинаас авна) юмуу хичээлээ үзэж дууссан тодорхойлолт (수료증면서)
4. Ажлын газартайгаа байгуулсан гэрээ (ажлын цаг, байршил, албан үүрэг гэх мэт)
5. Удирдагч багшийн тодорхойлолт
6. Төлбөр 30.000вон

8. Дэжоны Цагаачлалын Алба
A. Байршил - Сон ерөнхий эмнэлэгийн эсрэг талд
Хаяг: 16-1, Чүнчон хороо, Чүнчон дүүрэг, Дэжон
B. Яаж явах вэ? Такси эсвэл автобусаар (Чүндэгийн ХАА коллежийн эцсийн буудлаас Чүндэгийн хашаагаар дамжин явдаг автобус No108)
C. Холбоо барих: +82-42-254-8811, вэб: http://daejeon.immigration.go.kr/



Г. Рэнчинханд
Дэлгэрэнгүй унших...

Ахуйн чанартай зөвлөгөө

Юуг хаанаас авбал хямд вэ?
Хоол хүнс.

Мах. Импортоор орж ирдэг үхэр хонины махыг хамтарч захиалж авбал хямд

Гурил. WorldCup-ийн цаад талын 노은시장-ний дэлгүүрээс 20кг-аар авбал хямд. Бусад дэлгүүрт 2,5кг нь 4000-5000вон орчим. 노은시장-д хоолны гурил 20кг нь 20000вон орчим мөн Костко бөөний дэлгүүрт 20кг нь 19700вон, 노은시장-д талхны гурил 20кг нь 22500вон.

Талхаа гэртээ барьж идвэл амттай, бас идэнгитэй, Талхны гурил нь хоолны гурилаас тусдаа 빵용 гэж бичсэн байгаа, Исгэгчийг солонгосоор 효모 юмуу, англиар галиглаж 드라이 이스트 гэж нэрлэдэг.

Масло. Косткод 2.27кг-тай нь 14.000орчим вон. Амт нь монголын сүүний үйлдвэрийн цөцгийн тостой ойролцоо. Гадуур дэлгүүрүүдэд масло ер нь үнэтэй, ойролцоогоор 500гр нь 5000-6000вон.

Варень. Мөн Косткод 2.2кг-тай гүзээлзгэний варень 6990вон.

Сүү. Е-март, Homeplus-ийн нэрийн сүү хямдхан. 1литр нь 1550, 1530вон. Тослог, чанарын хувьд бусад сүүтэй адилхан. Мөн эдний нэрийн майонез, кетчуп бусдаас хямд.
Өндөг. 궁동-ний 농협은행-оос баруун тийш байдаг махны дэлгүүрт хамгийн хямд. Үнэ нь өндөгний том бага хэмжээнээс хамаарна. Цоохор болон цайвардуу өндөг муу. Жигд бор нь сайн.

Хүнсний ногоо. 노은시장-аас бөөнөөр авбал хамаагүй хямд. Ихээр авлаа гэхэд зүгээр ил тавиад хэрэглэж болно. Тийм амархан муудахгүй. Зах дээр хятад ногоо ч бий асууж байгаад авах хэрэгтэй. Зарим нэг жижиг хүнсний ногоог ургацын үеээр 농협-ийн нэрийн дэогүүрээс авбал боломжийн. Шинэрээ ирдэг.

Ундаа. Е-март, Homeplus-д Алое, Анар, Жүржийн ундаа 1.5литрийнх нь 970-990 болж хямдарсан үеээр авбал зүгээр. Ер нь бол байнга л ээлжлэн хямдардаг.

Торт. Костко-д хямд. Гадуур талхны дэлгүүрүүдэд 25.000-30.000-байдаг торт косткод 13.000вон. 30Х40см-ийн торт 19000вон.

Будаа. 농협-ийн нэрийн дэлгүүрт хямд. Гэхдээ том дэлгүүрүүдэд будаа 20кг нь 37.000-39.000 болж хямдарсан байх нь зөндөө.

Хиам, сосиск. 노은시장-ний дэлгүүрийн 2 давхарт илүү хямд.

Жилийн 3-6 сард гүзээлзэгэнэ , 9сарын үед лийр, мандарин, 10-11 сард алим, 7-8 сард тарвас гарна. Энэ үеээрэ хамгийн хямд байна. Тарвас зах дээр 5000 дэлгүүрт 10.000-20.000 гээд хэтэрхий харьцангуй зөрөөтэй үнэтэй байдаг.

Дэлгүүрт зарж байгаа ямар нэг хольцгүй тарагнаас авч гэртээ тараг бүрж ууж болно.

Хүүхдийн витамин. Косткод хямдхан. Аптекаас 5000-10000воноор зөрүүтэй.

Хувцас

Хямд бөгөөд боломжийн хувцас авахад Fashion Март 104(대전역-ийн ойрхон мөн 서대전 도마동-д байдаг) , Save Sone (정보청사-аас урагжаа яваад байгаа) дэлгүүрүүд их боломжтой. Хүүхдийн хувцас ч мөн адил боломжийн үнэтэй. Интэрнэтээр хүвцас захиалж авах нь хямдхан боловч яг хүссэн өнгө материалтай ирэхгүй байх нь олон. Гадаадуудад интэрнэт худалдааны зарим солонгос сайт үйлчилдэггүй. G-market-аар бид үйлчлүүлж болно.

Бусад

Шинэ ирсэн хүмүүс байр хөлсөлж орохдоо гэрээндээ нөхцөлүүдээ сайн тусгаж өгөх хэрэгтэй. Дараа нь асуудал үүсгэж барьцаа мөнгөнөөс чинь суутгахдаа сайн хүмүүс зөндөө.

Солонгост хэрэглээний ус үнэгүй гэвч байр түрээслүүлэгчид усны мөнгө авдаг. Крантны уснаас ундандаа хэрэлэх муу. Ундны усаа авдаг тусгай газруудаас авч ууж байх хэрэгтэй.

Солонгосчууд ханиад, хий ханиалганд мөн цэр ихтэй үед цагаан гаагаар цай чанаж уух сайн, амархан дарагддаг, хүүхдийн ханиаданд лийр жигнэж халуунаар нь идүүлэх сайн гэдэг. Хүүхдийн гэдэс өвдөж гүйлгэхэд 보리차-г ихээр уулгадаг. Мөн шингэнийг нөхөхдөө 포카리 스웨트이 их хэмжээгээр уухыг зөвлөдөг. Монголд хүүхэд шингэн алдахад хоросол найруулж уулгадагтай адилхан.
Тэжонд үзэх газар бага боловч

1. Экспопарк – тоглоомын газар
2. Экспопаркийн баруун талын зам хөндлөн гараад байх National science museum. Өсвөр насны хүүхдүүдэд үзүүлбэл их зүгээр танин мэдэхүйн холбогдолтой зүйл маш их
3. 대청댐 нь 대청호-аас эх авсан гол дээр барьсан далан бөгөөд амралт чөлөөт цаг өнгөрөөх цогцолбор болгон тохижуулсан
4. 대청댐-аас цөөш 10-аад км яваад 문의 цогцолбор, Солонгосын эртний аж байдалыг харуулсан – дан сүрлээр хийсэн байшин гэх мэт
5. 문의-ээс цааш яваад нуурын нөгөө талд Солонгосын ерөнхийлөгчийн анхны ордон, машин явахгүй зөвхөн төлбөртэй автобус явна
6. Амьтны хүрээлэн бас тоглоомнуудтайь цаад талд нь 보문산 бий
7. Мөн Тэжоны ойрхон уул урд талд 만인산, баруун талд 계룡산 – байгалийн цогцолбор
8. 보문산-уулын цаад талд буюу 대청호 урд хэсэгт завиар аялуулдаг газар
Гэх мэт газруудыг үзэж сонирхох боломжтой.
Зарим хүмүүст хэрэг болох болов уу гэдэг үүднээс өөрийн мэдэх зүйлээсээ хуваалцлаа.

Дэлгэрэнгүй унших...

Эрүүл мэндийн даатгал

Эрүүл мэндийн даатгалын тухай товч танилцуулга

Улсын даатгал - 국민겅강보험

Даатгуулахад шаардлагатай бичиг баримт: Гадаад иргэний үнэмлэх байхад болно.

Даатгалын төлбөр: Сар бүр 30.000 орчим вон (зөвхөн оюутан) төлнө. Анх нээхдээ эхний 3 сарын төлбөрийг нэг дор төлөх бөгөөд цаашдаа 3, 3 сараар нь төлнө, Гадаад иргэд улсын даатгалд хамрагдаж байгаа тохиолдолд солонгос улсын хилээр орж ирсэн өдрөөс эхлэн даатгалаа төлж эхлэсэн байх ёстой. Орж ирснээсээ хойш 1 жил орчим болоод даатгал нээлгэх болсон тохиолдолд 1 жилийн төлбөрийг (ойролцоогоор 360,000 орчим вон) нөхөн төлж нээлгэнэ. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцож сард 31.0 -32.0 вон төлнө.

Даатгалын гэрчилгээ авах ба эмнэлэгт үзүүлэхдээ даатгалын гэрчилгээгээ үзүүлэн даатгалын хөнгөлөлтөө авна. Өөрөөр хэлбэл нийт үнийн дүнгээс шууд хасагдах хэлбэрээр хөнгөлөлт авна. Жишээ нь: эмнэлэгт үзүүлэсэний төлбөр 8900, авсан эмийн үнэ 22500 боллоо гэхэд даатгалтай бол эмнэлэгийн төлбөрт 1200, эмийн үнэ 1600-г төлнө.

Хамрагдах хүрээ: Оношлогоо, шинжилгээ хийлгэх, эм эмийн материал, мэс засал, урьдчилан сэргийлэх эмчилгээ, нөхөн сэргээлт, эмнэлэгт хэвтэх, асруулах

Хорт хавдарын үед төлбөрийн 80%-ийг эрүүл мэндийн даатгалын газар төлнө, (Ходоод, бүдүүн гэдэс, хөх, элэгний хорт хавдар зэрэг хавдарын илрүүлэлт шинжилгээ)

Мөн улсын даатгалын бас нэг ашигтай тал нь жирэмсний үеийн оношлогоо шинжилгээ эмчилгээ, хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэх, шүдний эмчилгээ нь даатгалд хамрагдана.

ЭХО-гоор (초음파 검사) харуулахад эмнэлгээсээ хамаараад хамрагдах хамрагдахгүй янз бүр байна.



Вэб хаяг нь: 국민건강보험공단 http://www.nhic.or.kr/

Daejeon-Yuseong Branch office
Post-code: 305-301
Address: Bongmyeong Bldg. 1074 Gyeryong-ro Yuseong-gu Daejeon-si
Tel: 042)820-8110, Fax : 042)840-4190

충남대학교 –ийн төв хаалганаас урагшаа чигээрэ яваад метроны буудалтай (유성온천역) 4замаас баруун тийш 150 орчим метр алхаад орно.

Улсын даатгалд хамрагдах бол та бүхэн өөрсдөө хувийн журмаар очиж даатгуулна.


Гадаад харилцаанаас энэ жил танилцуулж байгаа даатгалын тухай


Гадаад оюутнуудад зориулсан аялалын даатгал
Даатгалын хүчинтэй хугацаа: 1 жил
Төлбөр: 90.000вон
Даатгалын компани: Dong-Bu- Hwa-Jae
Хамрагдах хүрээ:

A. Гэнэтийн осол, ослоор нас барсны нөхөн төлбөр 10.000.000вон
B. Ослын эмчилгээний нөхөн төлбөр 10.000.000вон
C. Өвчний эмчилгээний нөхөн төлбөр 10.000.000вон
D. Онцгой зардал 10.000.000вон

Даатгалын ач холбогдол: Нийтлэг эмчилгээний төлбөр, эмийн үнэ даатгалд хамрагдана

Дараахь нөхцөлд даатгалд хамрагдахгүй
- Даатгалд хамрагдахаас өмнө олсон өвчин, гэмтэл
- Амиа хорлох, өөрийгөө гэмтээх,гэмт хэрэг хүчирхийлэлд өртөх
- Жирэмсэн, хүүхэд төрүүлэх, үр хөндүүлэх, шүд эмчлүүлэх (ослын үеийн эмчилгээ даатгалд хамрагдана)
- Эмчилгээний баримт авсан зардал

Зардлаа яаж олж авах вэ?
Эмнэлэгт өөрийн зардлаар бүх төлбөрөө төлж үзүүлсний дараа та дараах баримтуудыг сургуулийн гадаад харилцаанд бүрдүүлж өгөх ба 7 хоногийн дотор даатгалын компйни таны дансанд мөнгийг шилжүүлсэн байх болно.
- Өргөдлийн маягт (гадаад харилцаанаас авна)
- Даатгалын гэрчилгээ, эмнэлэгийн төлбөр төлсөн баримт
- Гадаад иргэний үнэмлэх болон гадаад паспортны хуулбар
- Банкны дэвтрийн хуулбар (дансны дугаартай хуудас)


Даатгуулахыг хүсвэл дараах мэдээлэлүүдээ Е-майлээр явуулна.

Нэр (англиар):
Нэр (солонгосоор):
Улсын нэр:
Гадаад иргэний үнэмлэхний дугаар эсвэл төрсөн он сөр өдөр:
Оюутны дугаар:
Утас:
Eмайл хаяг:

CHUN, Eun Mi-ийн хаяг: Office of International Affairs Chungnam National University 220 Gung-dong, Youseong-gu Daejeon 305-764, Korea , Tel. 82-42-821-8822, Fax 82-42-821-5125, E-mail : cem1114@cnu.ac.kr

Эмнэлэг эмчилгээ даатгалтай холбоотойгоор зарим нэг зүйлийг нэмж хэлэхэд


Өнгөрсөн жил сургуулиас танилцуулж байсан 1 жилийн 100,0 воны даатгал энэ жилээс байхгүй, оронд нь энэ 90.0воны даатгал гарч ирсэн. Даатгалын хамрагдах хүрээ нөхцөл бараг адилхан байсан.

Улсын даатгалын ашигтай тал нь оюутан хүний гэр бүл давхар хамрагдана, Илүү мөнгө нэмж төлөхгүй, 을지대병원-д ЭХО даатгалд хамрагддаггүй.

Жирэмсэнээс бусад тохиолдолд хүний даатгалын дэвтэрээр дэвтэр дээр байгаа нэрээр үзүүлж болно.

Хувийн компаны даатгал нь гэр бүлийн гишүүд тус тусдаа даатгуулна.

Хүүхэдтэй хүмүүст хүүхэддээ вакцин хийлгэхэд 유성보건소 дээр очиж хийлгэнэ.

Зайлшгүй хийлгэх ёстой вакцинууд үнэгүй. Нэмэлт вакцинуудыг хувийн эмнэлэгт төлбөртэй хийдэг. Ханиад хүрсэн бага зэрэг өвдсөн тохиолдолд 유성보건소 дээр 2 нас хүртэл л үзнэ.

Мөн хүүхэдтэй хүмүүст бас нэг зүйл хэлэхэд Дежоны хүүхдийн хамгийн сайн эмч нь 만년동-д байдаг 조소아과 (2 давхарт) хүүхдийн эмнэлгийн 1 номерийн өрөөнд суудаг эрэгтэй эмч гэсэн. Оочер маш ихтэй. Expo-гийн гүүрээр урагшаа гараад Техноволдын урд талын байшин.

Том бага гэлтгүй бага зэрэг өвдсөн тохиолдолд 궁동-ны 현대 эмнэлгийн эмч сайн гэсэн. Бас арай хямд, ойрхон.

대전역-оос баруун тийш байдаг гадаад ажилчидад туслах төв дээр бүтэн сайн болгонд шүд үзэж эмчилгээ хийж өгдөг. Үнэгүй

Эмэгтэйчүүдийн эмнэлэгийг - 산부인과. Homeplus-аас зүүн тийш гүүр гараад байдаг Е-мартын цаад талд байрлах 푸른 эмнэлгийн 산부인과 үнэ нь боломжийн, эмч нь англи хэлтэй эмэгтэй эмч байдаг.

Дэлгэрэнгүй унших...