Чунгнамын

800px-Flag_of_Mongolia.svg

Монгол Оюутнуудын

800px-Flag_of_Mongolia.svg

2009 оны төгсөгчид







































Д.Энхжаргал


Шинжлэх Ухааны магистр (2005.9 - 2009.2)


Магистрын дипломын сэдэв: "Soviet-Mongolian Relations and the Foreign Policy of Mongolia"


И-мэйл хаяг: smilenkhee@yahoo.com


   
Б.Амаржаргал


Шинжлэх Ухааны магистр (2005.9 - 2009.2)


Магистрын дипломын сэдэв: "Mineralogical characteristics of Serpentine Jade from Booyo area, Korea"


И-мэйл хаяг: b_amaraa16@yahoo.com


Oдоо үргэлжлүүлэн докторантурт сурч буй

   


Мөнх-Отгон

Нийгмийн Ухааны магистр (2005.9 - 2009.2)


Магистрын дипломын сэдэв: "현대 몽골어의 한글 표기에 대한 연구"


И-мэйл хаяг: moosii_0567@yahoo.com

   
Б.Нармандах


Нийгмийн Ухааны магистр (2006.3 - 2009.2)


Магистрын дипломын сэдэв: "Ойрын зайн гүйлтийн тамирчдын гараанаас гарах хэлбэрт хийсэн биомеханик анализ"


И-мэйл хаяг: narmandakh2001@yahoo.com


Ч.Мөнхпүрэв
Шинжлэх Ухааны магистр (2006.3 - 2009.2)

Магистрын дипломын сэдэв: "An analysis on the fault and measures to decrease fault of power transmission overhead line with 220/110kV of Mongolian Central Energy System"

И-мэйл хаяг: munkhpurev1982@yahoo.com

Д.Сүхтулга
Шинжлэх Ухааны магистр (2006.3 - 2009.2)

Магистрын дипломын сэдэв: "Газарзүй мэдээллийн систем болон магадлал статистикийн загвар ашиглан Заамарын хүдрийн дүүргийн алтны потенциалын таамаглал"

И-мэйл хаяг: jegi66@yahoo.com
Дэлгэрэнгүй унших...


2008 оны төгсөгчид

Ц.Баярмаа
2004 оны 3 сараас 2008 оны 2 сар, Нийгмийн ухааны магистр

Магистрын дипломын сэдэв: "Research work on the Working and Living situations of Mongolian workers in Korea"

И-мэйл хаяг: ts_maa_r@yahoo.com


Ж.Тунгалаг
2006 оны 3 сараас 2008 оны 8 сар, Эдийн засгийн Ухааны Магистр

Магистрын дипломын сэдэв: "A study on the Mongolian e-Trade System Design to make use of PAA Project"

И-мэйл хаяг: tuna7881@yahoo.com


О.Бадамгарав
2006 оны 9 сараас 2008 оны 8 сар, Радио Цахилгааны инженерийн магистр

Магистрын дипломын сэдэв: "Design of A Ku-band Phase Locked Dielectric Resonator Oscillator using Sampling Phase Detector"

И-мэйл хаяг: badamkh@yahoo.com


С.Энхамгалан
2006 оны 8 сараас 2008 оны 8 сар, Анагаах ухааны магистр

Магистрын дипломын сэдэв: "Predicting factors of outcome after post status epilepticus"

И-мэйл хаяг:


Дэлгэрэнгүй унших...

2007 оны төгсөгчид

А.Хүдрээ
2004 оны 3 сараас 2007 оны 2 сар, Эдийн засгийн Ухааны Магистр

Магистрын дипломын сэдэв: "Analysis of Livestock Industry in Mongolia"

И-мэйл хаяг: hagvaan@yahoo.com


Дэлгэрэнгүй унших...

Анхны төгсөгч

Г.Рэнчинханд
Био-Хими, Био-Технологийн Шинжлэх Ухааны магистр (2004 оны 3 сар - 2006 оны 3 сар)

Магистрын дипломын сэдэв: "Purification and Charatterization of b-galactosidase of Lactobacillus salivarus subsp.salivarus CNU 27"

И-мэйл хаяг: handgai@yahoo.com

Одоо үргэлжлүүлэн докторантурт сурч байгаа.
Дэлгэрэнгүй унших...

4 сарын 19-ны ээлжит хурал

Хурлын протокол:

Хурал оройн 7 цаг 45 минутад эхэлж 9 цагт дууслаа. Дараах асуудлыг ярилцав, Үүнд:
Чүндэ МОХ Удирдах зөвлөлийн гишүүд нэрийн үнэмлэхтэй болох саналыг Мөнх-Эрдэнэ гаргаж дэмжигдэн дараа долоо хоногоос Мөнх-Эрдэнэ хэвлэх үйлдвэрүүдээр явж судалсаны дараа гишүүд өөрсдөөсөө мөнгийн гарган үнэмлэхтэй болохоор шийдэгдлээ. Мөн Ариунзул Чуннамын нийт оюутан дунд судалгаа явуулж түүний үндсэн дээр ажилууд даа хувиарлан авч байхаар болов. Цэрэндолгорын гаргасан Солонгос хэл заах үнэгүй сургалтын хувийн шугамаар оюутан залууст долоо хоногт нэг удаа зааж байхаар тохиролцон цаашид хийхээр төлөвлөлөө. Чуннам Монгол Оюутнуудыг лого, тэмдэг бүхий "подволк-жуулах хөтөлбөр" саналын үндсэн дээр дэмжигдэн Болорхүү спонсор хайхаар тогтлоо. Мөн манай оюутнуудын дунд буй тэтгэлэгийн 70 хувийн асуудлыг Солонгос Улсад суугаа онц бөгөөд элчин сайдтай ярилцаж дараагийн семестрийн үеэр шийдэх асуудлыг Идрээ хариуцаж авлаа. Бидний дунд бяцхан хүү, Үлэмжбилгүүнд өгч буй хандивыг Цээням хариуцан гардуулан өгөх асуудлыг гишүүд дэмжлээ. Хаврын улирлын сүүлийн сар болох 5-р сард 3 том ажил байгаа билээ. 5 сарын 9 ны аялал, 16 ны Хаврын Баяр, мөн дуусах үеэр болох Далайн аялалыг зохион байгуулан явуулах талаар гишүүн тус бүр саналаа хүргэлээ. Спорт, соёл урлагийн асуудлыг Болорхүү, Шинжлэх Ухааны хурлыг Мөнх-Эрдэнэ, Аялалыг Идрээ, Болорхүү, Пүрэвсүрэн нар зохион байгуулахаар ярилцлаа.

Бүтэц зохион байгуулалтын хувьд МОХ-ын дэргэдэх Зөвлөхийг байгуулахаар санал гарсан. Үүнд: Ку багш, МБС Ажаши, Хуучин Удирдах Зөвлөлийн гишүүд, мөн ажилтан залуучуудын төлөөлөл зэрэг саналуудыг гаргасан бөгөөд дараагийн хурил дээр авч хэлэлцэхээр болж энэ удаагийн ээлжит хурал өндөрлөв.

Хуралд хүндэтгэх шалтгаанаар ирж чадаагүй гишүүдэд мессенжерээр хурлыг товчийг хүргэсэн болно.

хөтөлсөн...
баталсан...
2009 оны 4 сарын 19

Дэлгэрэнгүй унших...

Ахуйн чанартай зөвлөгөө

Юуг хаанаас авбал хямд вэ?
Хоол хүнс.

Мах. Импортоор орж ирдэг үхэр хонины махыг хамтарч захиалж авбал хямд

Гурил. WorldCup-ийн цаад талын 노은시장-ний дэлгүүрээс 20кг-аар авбал хямд. Бусад дэлгүүрт 2,5кг нь 4000-5000вон орчим. 노은시장-д хоолны гурил 20кг нь 20000вон орчим мөн Костко бөөний дэлгүүрт 20кг нь 19700вон, 노은시장-д талхны гурил 20кг нь 22500вон.

Талхаа гэртээ барьж идвэл амттай, бас идэнгитэй, Талхны гурил нь хоолны гурилаас тусдаа 빵용 гэж бичсэн байгаа, Исгэгчийг солонгосоор 효모 юмуу, англиар галиглаж 드라이 이스트 гэж нэрлэдэг.

Масло. Косткод 2.27кг-тай нь 14.000орчим вон. Амт нь монголын сүүний үйлдвэрийн цөцгийн тостой ойролцоо. Гадуур дэлгүүрүүдэд масло ер нь үнэтэй, ойролцоогоор 500гр нь 5000-6000вон.

Варень. Мөн Косткод 2.2кг-тай гүзээлзгэний варень 6990вон.

Сүү. Е-март, Homeplus-ийн нэрийн сүү хямдхан. 1литр нь 1550, 1530вон. Тослог, чанарын хувьд бусад сүүтэй адилхан. Мөн эдний нэрийн майонез, кетчуп бусдаас хямд.
Өндөг. 궁동-ний 농협은행-оос баруун тийш байдаг махны дэлгүүрт хамгийн хямд. Үнэ нь өндөгний том бага хэмжээнээс хамаарна. Цоохор болон цайвардуу өндөг муу. Жигд бор нь сайн.

Хүнсний ногоо. 노은시장-аас бөөнөөр авбал хамаагүй хямд. Ихээр авлаа гэхэд зүгээр ил тавиад хэрэглэж болно. Тийм амархан муудахгүй. Зах дээр хятад ногоо ч бий асууж байгаад авах хэрэгтэй. Зарим нэг жижиг хүнсний ногоог ургацын үеээр 농협-ийн нэрийн дэогүүрээс авбал боломжийн. Шинэрээ ирдэг.

Ундаа. Е-март, Homeplus-д Алое, Анар, Жүржийн ундаа 1.5литрийнх нь 970-990 болж хямдарсан үеээр авбал зүгээр. Ер нь бол байнга л ээлжлэн хямдардаг.

Торт. Костко-д хямд. Гадуур талхны дэлгүүрүүдэд 25.000-30.000-байдаг торт косткод 13.000вон. 30Х40см-ийн торт 19000вон.

Будаа. 농협-ийн нэрийн дэлгүүрт хямд. Гэхдээ том дэлгүүрүүдэд будаа 20кг нь 37.000-39.000 болж хямдарсан байх нь зөндөө.

Хиам, сосиск. 노은시장-ний дэлгүүрийн 2 давхарт илүү хямд.

Жилийн 3-6 сард гүзээлзэгэнэ , 9сарын үед лийр, мандарин, 10-11 сард алим, 7-8 сард тарвас гарна. Энэ үеээрэ хамгийн хямд байна. Тарвас зах дээр 5000 дэлгүүрт 10.000-20.000 гээд хэтэрхий харьцангуй зөрөөтэй үнэтэй байдаг.

Дэлгүүрт зарж байгаа ямар нэг хольцгүй тарагнаас авч гэртээ тараг бүрж ууж болно.

Хүүхдийн витамин. Косткод хямдхан. Аптекаас 5000-10000воноор зөрүүтэй.

Хувцас

Хямд бөгөөд боломжийн хувцас авахад Fashion Март 104(대전역-ийн ойрхон мөн 서대전 도마동-д байдаг) , Save Sone (정보청사-аас урагжаа яваад байгаа) дэлгүүрүүд их боломжтой. Хүүхдийн хувцас ч мөн адил боломжийн үнэтэй. Интэрнэтээр хүвцас захиалж авах нь хямдхан боловч яг хүссэн өнгө материалтай ирэхгүй байх нь олон. Гадаадуудад интэрнэт худалдааны зарим солонгос сайт үйлчилдэггүй. G-market-аар бид үйлчлүүлж болно.

Бусад

Шинэ ирсэн хүмүүс байр хөлсөлж орохдоо гэрээндээ нөхцөлүүдээ сайн тусгаж өгөх хэрэгтэй. Дараа нь асуудал үүсгэж барьцаа мөнгөнөөс чинь суутгахдаа сайн хүмүүс зөндөө.

Солонгост хэрэглээний ус үнэгүй гэвч байр түрээслүүлэгчид усны мөнгө авдаг. Крантны уснаас ундандаа хэрэлэх муу. Ундны усаа авдаг тусгай газруудаас авч ууж байх хэрэгтэй.

Солонгосчууд ханиад, хий ханиалганд мөн цэр ихтэй үед цагаан гаагаар цай чанаж уух сайн, амархан дарагддаг, хүүхдийн ханиаданд лийр жигнэж халуунаар нь идүүлэх сайн гэдэг. Хүүхдийн гэдэс өвдөж гүйлгэхэд 보리차-г ихээр уулгадаг. Мөн шингэнийг нөхөхдөө 포카리 스웨트이 их хэмжээгээр уухыг зөвлөдөг. Монголд хүүхэд шингэн алдахад хоросол найруулж уулгадагтай адилхан.
Тэжонд үзэх газар бага боловч

1. Экспопарк – тоглоомын газар
2. Экспопаркийн баруун талын зам хөндлөн гараад байх National science museum. Өсвөр насны хүүхдүүдэд үзүүлбэл их зүгээр танин мэдэхүйн холбогдолтой зүйл маш их
3. 대청댐 нь 대청호-аас эх авсан гол дээр барьсан далан бөгөөд амралт чөлөөт цаг өнгөрөөх цогцолбор болгон тохижуулсан
4. 대청댐-аас цөөш 10-аад км яваад 문의 цогцолбор, Солонгосын эртний аж байдалыг харуулсан – дан сүрлээр хийсэн байшин гэх мэт
5. 문의-ээс цааш яваад нуурын нөгөө талд Солонгосын ерөнхийлөгчийн анхны ордон, машин явахгүй зөвхөн төлбөртэй автобус явна
6. Амьтны хүрээлэн бас тоглоомнуудтайь цаад талд нь 보문산 бий
7. Мөн Тэжоны ойрхон уул урд талд 만인산, баруун талд 계룡산 – байгалийн цогцолбор
8. 보문산-уулын цаад талд буюу 대청호 урд хэсэгт завиар аялуулдаг газар
Гэх мэт газруудыг үзэж сонирхох боломжтой.
Зарим хүмүүст хэрэг болох болов уу гэдэг үүднээс өөрийн мэдэх зүйлээсээ хуваалцлаа.

Дэлгэрэнгүй унших...

Чуннамын Их Сургуулийн түүхэн замнал

Чуннамын Их Сургууль (ЧИС) нь анх 1952 оны 5 сарын 25-нд Хүмүүнлэг, Шинжлэх ухаан, ХАА, Инженерийн гэсэн зөвхөн 3 коллежтэй байгуулагдсан байна. 1962 оны 3 сарын 1-нд ЧИС Чунгнам Төвийн Их Сургууль болон Чунгбукын Төвийн Коллежтэй нэгдэн Чунгчонгны Их Сургууль нэрийн дор байгуулагдаад одоогийн бидний Чуннамын Их Сургууль маань 1963 оны 3 сарын 1-ны өдөр Чунгбукын Коллежоос салбарлан гарч дахин байгуулагджээ.

Тэрнээс хойш ЧИС нь шинжлэх ухаан, урлаг соёл, спорт тамираар өөр өөрийн гэсэн салбартай болж өдөр бүр өргөжин дэвжиж, хөгжиж байна. Одоо ЧИС 15 коллеж түүнээс ерөнхий сургалтын аспирантын нэг сургууль, 3 нарийн мэргэжилийн коллеж, 7 тусгай аспирант сургууль, 60 судалгааны төв, Дэдокын кампусын 23 туслах байгуулаггуудтай нэгэн дээврийн дор нэгдэн ажиллаж байна. Өнөөдөр 26 мянган баклаврын, 5200 магистр, доктор оюутнууд суралцаж байна. Мөн өөр нэгэн кампус болох Бровн буюу Бор кампус анагаах ухааны салбар байдаг бөгөөд сургуулийн нэгдсэн эмнэлэг тэнд бий.

Жижиг коллежоос шинжлэх ухааны замыг эхлэж байсан ЧИС өнөөдөр олон улсын болон улсын хэмжээнд хүрч яригдаж үнэлэгдэж ирсэн гайхалтай түүхэн замналтай сургууль болжээ. Азийн 7 хоног сонин дээр Азийн 50 шилдэг сургуулийн нэг бөгөөд “Итгэмжлэгдсэн сургууль өргөмжлөл”-ийг 2000 онд авч байжээ.

Гадаадын олон их, дээд сургуультай нягт уялдаа холбоотой ажилдаг ЧИС нь 2009 оны 2 сарын 1 ний байдлаар 33 орны 121 их, дээд сургуультай хамтран ажиллаж байна. Эдгээрийн дундаас, АНУ болон Хятад Улсын 30 гаруй сургуультай ах дүүгийн харилцаатай байж оюутан солилцооны хөтөлбөр, давхар мэргэжлийн гэрээ зэрэг хэд хэдэн үйл ажиллагааны холбоотой хамтарч байна. Одоогийн байдлаар 900 гаруй гадаадын оюутан залуус ЧИС-т мэргэжил дээшлүүлэх, солилцооны хөтөлбөрөөр сурч боловсорч байна.

Хагас зууны талаас илүү насалсан ЧИС нь шинэлэг хүчирхэг техник технологийг бүтээлээр соёл урлаг, шинжлэх ухаан, нийгэм улс төр, эдийн засгийн салбарт улам дэвжин хөгжсөөр байгаа билээ

Дэлгэрэнгүй унших...