Эрхэм хүндэт оюутнуудаа та бүхэнд энэ удаад Чунгнамын Монгол Оюутны Холбооноос цаашид хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулах хандивын "гахай" нээн ажиллуулах зорилгоор "Гэрэлт Ертөнц" номын клубыг нээж байна.

Хүний нутагт нүүдэл суудал ихтэй ажиллаж амьдардаг бидний хувьд аль болох ачаа сав, ачиж үүрэх зүйлс багатайгаар хөнгөн "нимгэн" аж төрдөг. Ном бол тэр утгаараа хүнд овор ихтэй ачаанд орох нь ч бий. Иймээс оюутан бид тэр болгон хүссэн номоо авч уншин гэртээ байдаг шиг оюуны сан хөмрөг болох номын сангаа бүрдүүлж чаддаггүй.

Иймээс "Гэрэлт Ертөнц" номын клубаар үйлчлүүлэн, хүссэн номоо тодорхой хугацаанд тодорхой мөнгө төлөн авч унших боломжтой бөгөөд харин та ном уншихад төлсөн багахан хэмжээний мөнгөөрөө оюуны алжаалаа тайлахаас гадна ном авч унших бүрт бидний гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд болон нийгмийн сайн сайхны төлөөх үйл хэрэгт зориулагдах сан хөмрөг болон арвижиж, хандивын "гахайг" маань ч түнтийлгэсээр байх болно.

Басхүү уншихыг хүсэж байгаа номныхоо нэрийг, зохиогчийн нэрийн хамт бидэнд санал сэтгэгдэлээр үлдээж, мессенжерээр холбогдож хэлээрэй.
Хэн, хэзээ, хэдэн төгрөгөөр ямар ном авч уншсан тухай мэдээллийг улирал болгон гаргаж тус мөнгөөр хүмүүнлэгийн ямар ажил хийгдсэн тухай дэлгэрэнгүй тайланг ч мөн блогтоо онлайнаар нээлттэй хүргэж байх болно.

Бидний хуримтлагдсан мөнгө одоогоор Монголд үйл ажиллагаа явуулж буй "МОНГОЛ ХҮҮХЭД" санаачлагын найзуудын маань бодит үйл ажиллагаанд тасралтгүй хандивлагдсаар байх юм.

ЖИЧ: Одоогоор блогт үзүүлсэн байгаа эдгээр номнууд нь Shuudshuud-ийн номын сангаас бидэнд хүрч байгаа юм.

Харин та өөрт байгаа номыг бусдад уншуулахыг хүсвэл shuudshuud@yahoo.com -д холбогдож өгнө үү.
Зурган дээр дарж томруулж харна уу.

Ном хүлээн авах хаяг:
1. Б.Нарангэрэл,
Утас: 010-3980-0524
2. Цэлмэг-Од,
Утас: 010-5782-8280
Гундун 405-4, 2-р давхар 2-4











Товч тайлбар:

“Үүлгүй аадар” гэж нэрлэсэн энэ цуврал ярилцлага нь огт өөр аялал байх болно. Одоог хүртэл би зөвхөн гэгээрсэн эрэгтэйчүүдийн тухай ярьдаг байсан, одоо харин хамгийн анх би гэгээрсэн эмэгтэйн тухай ярих гэж байна. Эрэгтэй хүний хувьд тэмцэл, өрсөлдөөн хэвийн үзэгдэл. Эрэгтэй хүн ялалт байгуулах ганцхан арга л мэддэг: тэмцэж. Эмэгтэй хүн ялалт байгуулах огт өөр арга мэддэг: ялагдаж. Эрэгтэй хүн ялж байхдаа хүртэл ялагдаж байж болно, эмэгтэй хүн ялагдаж байхдаа хүртэл ялж байдаг. Тэдний хооронд Эрэгтэй хүний хувьд тэмцэл, өрсөлдөөн хэвийн үзэгдэл. Эрэгтэй хүн ялалт байгуулах ганцхан арга л мэддэг: тэмцэж. Эмэгтэй хүн ялалт байгуулах огт өөр арга мэддэг: ялагдаж. Эрэгтэй хүн ялж байхдаа хүртэл ялагдаж байж болно, эмэгтэй хүн ялагдаж байхдаа хүртэл ялж байдаг. Тэдний хоорондын ялгаа ийм байна, энэ нь тэгээд их сайхан. Тэд эсрэг тэсрэг зүгт чиглэж байдаг.



Товч тайлбар:

Дэлхий хэрхэн яаж үүссэн болох, хүн төрөлхтөн юунаас гаралтай вэ, бидэнтэй адил оюун ухаант биет хаа нэгтээ байдаг эсэх талаар бид олонтаа бодож, энэ талаар эрдэмтэд ч олон таамаглал дэвшүүлдэг билээ. Тэгвэл эдгээр таамаглалууд дээр Оросын зохиолч Иван Катюхины бас нэгэн гайхамшигт зохиол нэмэгдэж байна.
Үнэн хаа нэгтээ хажууханд бий...
Бид бүгд харь гарагаас ирэгсэд! Арван мянган жилийн тэртээ Фаэтон гарагийнхний оюун ухаан, Дэлхийн хувь заяаг өөрчлөв. Фаэтон гарагийнхан хүчилтөрөгч дутагдах аюулд орж, өөрсдөө гарагаа зориуд устган, Дэлхийд нүүн иржээ. Сансрын энэ том сүйрлийн үр дагавар нь усан галав, мөстөлтийн үе байв. Бүх л амьдралынхаа турш байгалийн нууц үзэгдэл, үлэг гүрвэл, сөнөсөн соёл иргэншлийн ул мөр, үл таних нисдэг биет зэргийн талаар баримт цуглуулсан энэхүү номыг зохиогч ингэж үзэж байна.




Товч тайлбар:
Энэхүү номын үйл явдал нь Мягмар Лувсандамбын туулсан замналын нэгээхэн хэсэг бөгөөд сохор өвгөн даяанчийн гайхамшигт яриаг сонсож байгаа залуу лам бол зохиогч гэдгийг төвөггүй мэдэж болно. Энд “Ертөнцийн цэцэрлэгч” нарын тухай, дэлхий дээр хүмүүс хэрхэн бий болсон, илүү өндөр хөгжилтэй, агуу хүчирхэг ертөнцтэй харьцуулахад бидний соёл иргэншил элсний ширхэг шиг ямар өчүүхэн болох, тэдгээр ертөнцийнхөн хогийн ургамлыг нь түүн цэвэрлэж тансаг сайхан ургамалтай цэцэрлэгт хүрээлэн бий болгодгийн нэгэн адил биднийг буй болгон төлжүүлсэн тухай сохирхолтой мэдээлэлтэй тааралдах болно. Олон уншигчийн хувьд маргаантай санагдаж болох хэдий ч дэлхийн бүх шашны үүслийн тухай нэгэн хувилбар дэвшүүлсэн байна. “Галыг асаах нь” гэдэг номыг уншсан уншигчдын хувьд мэргэний тухай, зурхайчийн тухай, оккультизмын тухай, буддын болон загалмайн шашны тухай зэрэг олон асуултын хариу “Харь гаргийнхантай ярилцсан даяанч” гэдэг энэхүү номд нэмэлт тодруулга болно.




ХҮН МИЧНЭЭС ҮҮСЭЭГҮЙ
Зохиолч/зохиогч: Эрнст Мулдашев

Товч тайлбар:
Оросын нүдний нэрт мэс засалч Эрнст Мулдашевийн олон жилийн судалгаан дээрээ үндэслэн бичсэн гайхамшигт ном таны гарт байна. Энэ ном танд бид ер сармагчнаас үүсээгүй, дорнын анагаах ухаан болоод бусад шинжлэх ухаан, гүн ухааны судар бичээсийг мань мэт эгэл хүмүүс зохиогоогүй, эдгээр нь Бурхан багшийн олон дүрээр хувилж ирсэн өмнөх соёл иргэншлүүдийн өндөр оюун ухаант хутагт хувилгаад гэгээнтнүүдийн үг сургаал мөн болохыг, биднээс хавьгүй илүү хөгжилтэй соёл иргэншлүүдийн генфонд өнөөг хүртэл хадгалагдсаар байдаг тухай нэн сонирхолтой мэдлэгийг танд хүргэх болно.





БУРХДЫН ХОТЫН ЭРЭЛД 1 БУЮУ ЭРТНИЙ ХҮМҮҮСИЙН ЭМГЭНЭЛТ ИЛГЭЭМЖ

Зохиолч/зохиогч: Эрнст Мулдашев

Товч тайлбар:
Оросын нүдний алдарт эмч, судлаач, профессор Мулдашевын “Хүн мичнээс үүсээгүй” хэмээх анхны номыг бид уншигч таны гар дээр тавьж байсан үе саяхан билээ. Зугаа цэнгэл, хөрөнгө зоорь, эрх ямба, албан тушаал, баян тансагийг нэг насны амьдралын эрхэм зорилго юм хэмээн ойлгож зүтгэж явсан олон олон журамт хүмүүс эхний номоос нэгийг ойлгож, хоёрыг тунгаасан биз ээ. Атаа жөтөө, шунал тачаал, хов жив, хэрүүл тэмцэл, мөнгө улаан, нүд цагаан болсон энэ цаг үед нэрт эрдэмтэн судлаач Эрнст Мулдашевын энэ ном Санаа сайн бол заяа сайн, санаа муут яван хатдаг тухай, орчлонгийн цаад жам ёсны утга учрын тухай эрхэм уншигч танд хүүрнэх болно. Агуу нигүүлсэл, нинжин сэтгэл, хайр дурлалын утга учир, атгаг санаа, атаа жөтөө, авилга шунал, алаан хядааны хор түйтгэрийн тухай өгүүлсэн энэхүү ном танд амьдралын хамгийн эрхэм нандин зүйлсийн талаар эргэцүүлэн бодоход тань тусална гэж найдаж байна.



БУРХДЫН ХОТЫН ЭРЭЛД 2 БУЮУ ХАРАТЫН АЛТАН ШАСТИР

Зохиолч/зохиогч: Эрнст Мулдашев

Товч тайлбар:
Манай ухаант ард түмэн, эрдэмт өтгөс “Жаран хашорын суварга” хэмээн эрт цагаас алс Балбын орноо зорьж эргэл мөргөл үйлдэн тахин биширч, цадиг түүхийг нь ном шаштиртаа оршоон түүхийн хуудас дамжуулан үлдээж ирсэн ертөнцийн эгэлгүй гайхамшиг Сваямбанат болон Будханат суваргын учир начир, эртний хүмүүсийн ид шид, илбэ тарнийн хүчээр дархлан үлдээсэн билиг эрдмийн агуу орны нууц увдис, цаглашгүй 108 гэсэн тооны барилдлага, Шамбалын орны газар доорх ертөнц, сайн муу заяа үйлийн үрийн барилдлагын тухай хүүрнэсэн судлаачийн “Харатын алтан шаштир” хэмээх удаах ботийг толилуулж байна. Аугаа Николай Рерихийн мөрөөр домогт Шамбалын орны эрэлд мордсон судлаачийн маань хайгуул улам сонирхол татсаар уншигч бидний зүүдэлж ч яваагүй шинэ шинэ мэдлэгийн уурхай руу хөтөлсөөр байна...




БУРХДЫН ХОТЫН ЭРЭЛД 3 БУЮУ ШАМБАЛЫН ӨЛГИЙД

Зохиолч/зохиогч: Эрнст Мулдашев

Товч тайлбар:
Эрнст Мулдашев “Бурхдын хотын эрэлд 3 буюу Шамбалын өлгийд”
Хэдэн зуун мянган жилийн өмнө онцгой технологи бүхий хүний гараар бүтээгдсэн Уулын Хадан - Хот балгад, мөнх амьдралын уялдаа холбоо, нууц тарни, сэтгэлгээний эрэмбэ гэх мэтчилэн бид бүхний танин мэдэхүйд цоо шинэ гэхээр сонин содон баримтуудыг та энэ номноос амтархан унших болно. Судлаач бас энэ ботидоо шинжлэх ухаанд бүдэг бадаг, тогтоогдоогүй өдий төдий гайхамшигт сонин баримтыг та бидний оюуны дэнсэнд ил гаргаж өргөн барьснаас гадна ариусал гэгээрлийн мөн чанар, үйлийн үрийн учир жанцанг өнөөгийн нүгэл ихт хүмүүн бидний ой тойнд бууж сэтгэл сэртхийхээр ухааруулжээ.





БУРХДЫН ХОТЫН ЭРЭЛД 5 БУЮУ ОРЧЛОНД ШИМ ЕРТӨНЦИЙГ ҮҮТГЭСЭН ОРОН

Зохиолч/зохиогч: Эрнст Мулдашев

Товч тайлбар:

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Оросын Эрүүл Мэндийн Яамны Нүдний болон пластик мэс заслын Бүх Оросын төвийн Ерөнхий захирал, Орос улсын гавъяат эмч, “Төрөлх орныхоо эрүүл хамгааллын үйлсэд гарамгай гавъяа байгуулсны төлөө” медальт, АНУ-н Луисвилийн их сургуулийн дээд зэрэглэлийн мэс засалч, хүндэт зөвлөх, Америкийн нүд судлалын Академийн гишүүн, Мексик улс батламжилсан нүд судлаач, спортын аялалын мастер, ЗСБНХУ-ын гурван удаагийн аварга.
Э.Р.Мулдашев бол Орос улсын дэлхийд нэрд гарсан эрдэмтэн. Тэрээр анагаах ухаанд чухамдаа бол сэргээн төлжүүлэх мэс засалд, хүний эдийг “төлжүүлэх” мэс засалд шинэ чиглэлийг үндэслэгч. Мулдашев дэлхийд анх удаа нүд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийсэн юм. Энэ эрдэмтэн одоо хүний бүхэл бүтэн эрхтнийг сэргээн төлжүүлэх мэс заслын үндсийг судалж, энэ чиглэлээр ажиллаж байна.
Тэрээр шинээр 100 гаруй төрлийн мэс заслыг төгс боловсронгуй болгож, 83 төрлийн “Аллоплант” биоматериалыг бүтээн үйлдвэрлэлд нэвтрүүлж, эрдэм шинжилгээний 400 гаруй бүтээл нийтлүүлэн, Орос болон дэлхийн олон орноос зохиогчийн эрхийн 58 гэрчилгээ авсан бөгөөд, 50 гаруй оронд очиж лекц уншиж, мэс засал хийсэн. Энэ хүн жил тутам 600-800 маш нарийн мэс засал хийдэг.
Э.Р.Мулдашев хүний эдийг нөхөн төлжүүлэхэд түлхэц өгдөг өөрийнхөө гол бүтээл-“Аллоплант” биоматериалынхаа уг мөн чанарыг одоо хүртэл бүрэн ойлгож чадаагүй гэдгээ зөвшөөрдөг. Өөд болоочийн эдээс бэлдсэн “Аллоплант” нь хүний биеийг бүтээх байгалийн нандин түлхүүр агуулсаныг ойлгосон Э.Р.Мулдашев судалгаа шинжилгээндээ төрөл бүрийн салбарын эрдэмтэдтэй (физикч, молекулын биологи судлаач зэрэг) харилцахын хамт шашны хийгээд нууц ухааны үндэслэлд ч ханддаг.
Чухам үүний учир тэрээр Гималай, Төвд, Египет, Сири, Ливан, Монгол орон болон Пасхи аралд 8 удаа явуулын судалгаа хийж сэргээн төлжүүлэх мэс заслын талаархи ойлголтоо үлэмжхэн гүнзгийрүүлжээ. Мөн тэдгээр судалгааны явцад философи, түүхийн чиглэлийн нэг бус дуулиант нээлт гарсан юм. Гималайн анхны экспедицийнхээ дүнд Э.Р.Мулдашев “Хүн мичнээс үүсээгүй” гэдэг номоо бичсэн бөгөөд уг ном олон дахин хэвлэгдэж, дэлхийн олон хэлнээ орчуулагдсан байна.
“Бурхдын хотын эрэлд” цувралын төгсгөл, уншигчдад санал болгож буй энэхүү шинэ ботийг сонирхолтой хэлбэрээр бичсэн бөгөөд уг чанараараа шинжлэх ухааныг гүнзгий баримталж, дэлхийн хэмжээний анагаах ухаан, философийн асуудлуудыг хөндсөн ном болсон байна.
Номыг зохиогч дэлхийн нэрт нүд судлаач, шинжээч Э.Р.Мулдашев домогт Бурхдын хотын эрэлд явсан шинжилгээний экспедицийнхээ тухай үргэлжлүүлэн өгүүлж байна. Экспедицийнхэн Төвдөд ийм хот олж чадсанд эрдэм шинжилгээний ердийн нэг тайлбар хангалтгүй. Тэгтэл эрдэмтэд тэдний бүтээсэн Бурхдын хотын бүдүүвч зураг нь ДНХ-ийн орон зайн бүтэцтэй…нэн төстэй болохыг гэнэт олж анзаарсан байна. Эрдэмтэд Дээд Оюун ухаан хүнийг, тэгэхдээ бүр… шинэ хүнийг бүтээсэн газрыг бид Төвдөд олж чадсан байна гэсэн дүгнэлтэд эцсийн эцэст хүрчээ.