Чуннамын Их Сургууль (ЧИС) нь анх 1952 оны 5 сарын 25-нд Хүмүүнлэг, Шинжлэх ухаан, ХАА, Инженерийн гэсэн зөвхөн 3 коллежтэй байгуулагдсан байна. 1962 оны 3 сарын 1-нд ЧИС Чунгнам Төвийн Их Сургууль болон Чунгбукын Төвийн Коллежтэй нэгдэн Чунгчонгны Их Сургууль нэрийн дор байгуулагдаад одоогийн бидний Чуннамын Их Сургууль маань 1963 оны 3 сарын 1-ны өдөр Чунгбукын Коллежоос салбарлан гарч дахин байгуулагджээ.

Тэрнээс хойш ЧИС нь шинжлэх ухаан, урлаг соёл, спорт тамираар өөр өөрийн гэсэн салбартай болж өдөр бүр өргөжин дэвжиж, хөгжиж байна. Одоо ЧИС 15 коллеж түүнээс ерөнхий сургалтын аспирантын нэг сургууль, 3 нарийн мэргэжилийн коллеж, 7 тусгай аспирант сургууль, 60 судалгааны төв, Дэдокын кампусын 23 туслах байгуулаггуудтай нэгэн дээврийн дор нэгдэн ажиллаж байна. Өнөөдөр 26 мянган баклаврын, 5200 магистр, доктор оюутнууд суралцаж байна. Мөн өөр нэгэн кампус болох Бровн буюу Бор кампус анагаах ухааны салбар байдаг бөгөөд сургуулийн нэгдсэн эмнэлэг тэнд бий.

Жижиг коллежоос шинжлэх ухааны замыг эхлэж байсан ЧИС өнөөдөр олон улсын болон улсын хэмжээнд хүрч яригдаж үнэлэгдэж ирсэн гайхалтай түүхэн замналтай сургууль болжээ. Азийн 7 хоног сонин дээр Азийн 50 шилдэг сургуулийн нэг бөгөөд “Итгэмжлэгдсэн сургууль өргөмжлөл”-ийг 2000 онд авч байжээ.

Гадаадын олон их, дээд сургуультай нягт уялдаа холбоотой ажилдаг ЧИС нь 2009 оны 2 сарын 1 ний байдлаар 33 орны 121 их, дээд сургуультай хамтран ажиллаж байна. Эдгээрийн дундаас, АНУ болон Хятад Улсын 30 гаруй сургуультай ах дүүгийн харилцаатай байж оюутан солилцооны хөтөлбөр, давхар мэргэжлийн гэрээ зэрэг хэд хэдэн үйл ажиллагааны холбоотой хамтарч байна. Одоогийн байдлаар 900 гаруй гадаадын оюутан залуус ЧИС-т мэргэжил дээшлүүлэх, солилцооны хөтөлбөрөөр сурч боловсорч байна.

Хагас зууны талаас илүү насалсан ЧИС нь шинэлэг хүчирхэг техник технологийг бүтээлээр соёл урлаг, шинжлэх ухаан, нийгэм улс төр, эдийн засгийн салбарт улам дэвжин хөгжсөөр байгаа билээ