Сайн байцгаана уу Оюутнуудаа
Шинэ долоо хоногийн мэндийг хүргье.
Шинээр зохион байгуулагдан нэгдэж байгаа Оюутны холбооны үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцох боломжийг оюутан бүрт нээх зорилгоор Оюутны Холбооны Удирдах зөвлөл, болон албануудад орж ажиллах сонирхолтой оюутнуудыг урьж байна.
Оюутны Зөвлөлд орж ажиллах боломж хэлний курс, баклавр, магистар, докторт суралцаж байгаа бүх оюутнуудад нээлтэй бөгөөд та ЭНЭ ЛИНКЭЭР орж ямар албанд орж ажиллах хүсэлтэй байгаагаа чагтлаад нэрээ бичиж үлдээнэ үү.
Та сонгосон албандаа цаашид давуу эрхтэйгээр санаачлага гарган, удирдан зохион байгуулан оролцох боломжтой ба харин бусад албадын үйл ажиллагаанд мөн адил эрх тэгш санаачлагатайгаар оролцож болох юм.
Мөн санал хүсэлтээ chundemox@yahoo. com хаягаар явуулах эсвэл дээрх линкээр ороод ADD COMMENT хэсэгт үлдээж болно.
ЖИЧ: Оюутны Холбоонд орж, олон нийтийн ажил хийхийн үр ашгийг нуршин дурдахад илүүц байж болох ч зах зухаас бас хэлэх нь зүйтэй болов уу. Олон нийтийн ажил хэдийгээр өнөөдөр танд хуруунд имрэгдэх вон, доллар болж ирэхгүй ч хамгийн чухал нь олон зан ааштай хүмүүсийг мэдэрч ойлголцож сурах, олон нийтийн дунд биеэ зөв авч явах, "би, би" гэсэн томролт, хийрхэлт, омогшилоо барьж дарж бусдыг хүндэлж сонсож хүлцэх зэрэг дадлыг төлөвшүүлэхэд тань тустай юм.
Тэгээд ч өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт ямар ч салбарт наандаж эх орныхоо нэгээхэн салбарын ажилтан болж олны дунд орон зөв "нийгмийн хүн" болж төлөвших хамгийн эхний "дамжлага" ч байж болох юм.
Хэдийгээр гадаадад сурдаг оюутнууд янз бүрийн шалтгаан, шаардлагын улмаас сурч байгаа газар орон нутгийнхаа ард түмэн, багш сурагчид болон профессоруудыг хүндэтгэн мэхэлзэхийг төвөггүй сурсан байдаг ч хамгийн гол нь өөрийн нутаг нэгтэнтэйгээ ойлголцон, хүндэтгэхдээ хайхрамжгүй, тоомжиргүй ханддаг нь нууц биш.
Иймээс хамгийн түрүүнд "энэ миний юм, энэ өөрийн юм" гэсэн сэтгэлээр өөрийн гэсэн бүхэндээ, хэл нэгтэндээ сэтгэл гарган байж сурвал цаашид ахиж дэвших амжилт бүтээлийн тань гараа баттай байх болов уу гэж найдаж байна.
ХЭРВЭЭ БИ ОРОХГҮЙ ЮМ БОЛ
ХЭРВЭЭ ЧИ НЭГДЭХГҮЙ ЮМ БОЛ
ХЭРВЭЭ БИД ХИЙХГҮЙ ЮМ БОЛ
ХЭН ЭНЭ ОЮУТНЫ ХОЛБООГ ЧИНЬ ГЭРЭЛТҮҮЛЭХ ЮМ ВЭ
НАЗИМ ХИКМЕТ-ээс хувирган хуулбарлаж ишлэв.
Хүндэтгэсэн,
ЧҮНДЭ МОХ
This feed contains no entries
7 years ago
0 comments:
Post a Comment