энэ миний хамгийн дуртай ТОЙМ сэтгүүл дээр нийтлэгдсэн байсан нэгэн ГААМП гэх блогчний бичлэг. надад их таалагдсан. тэгээд та бүхэнтэй хуваалцвал сонирхолтой бас инээдтэй байх гэж бодлоо...
Дахиад Солонгос явмаар санагдчихлаа. урьд нь бас явмаар санагдаад байсын, уг нь явж үзээгүй л дээ гэдэг онигоо шиг би дахин дахин гадаад явмаар санагдаад байдын. заавал Солонгос биш, гадаад л бол гадаад. эрээнэнграад хот байсан ч болно. тэхийн тулд надаа гадаад паасвард хэрэг болно. гадаад паасвард авахын тулд иргэний үнэмлэх хэрэгтэй, тэр иргэний үнэмлэхийг авахаар цэргийн зарлан ирнэ. цэрэгт явахаар хүн амьтанд зодуулж нүдүүлээд бүтэн жил ажил хийхгүй, мөнгөгүй болоод гадаад явах лөөлөө болно. Би гадаад лав явкуу ээ. Уг нь ёстой явган ч болтугай нэг хийлийн дээс алхаж гарчаад, буцаж оронгуутаа ээ ЭХ орон маань салхи, дэлгэсэн тэрлэг шиг нутаг мутгаа гээд уулга алдаж үзхийсэн.
уг нь нэг тэгээд хэнгэнтэл санаа алдаад нутгаа санасан сэтгэл мээнь хүний унасан газраа гэж, аргагүй л нутгаа санах юм даа хүний нутагт удахаар, унасан нутаг угаасан ус минь... гээл гоё гоё үгнүүд хэрэглэж болно шүү дээ. тэгээл жоохон цмцгэр загнаал, таануус жинхэнэ азтай улсаа Монголдоо байна гэдэг. би дахиж гадаад явахгүй, одоо монголоо хөгжүүлэхээр ирсэн гээл яриул айн, сүртэй биз дээ? зиа энэ бол эхний хэсгийн яриа шүү дээ. ирчээл, эргүүм шиг хэдэн жил болсон байж нутгаа саналаа ээжийнхээ цай майг гээд унуул шоолуулна шүү дээ. юмны тунг тааруулах хэрэгтэй.
зиа жоохон удаад ирвэл бүх яриагаа намайг гадаадад байхад гэж эхлэх хэрэгтэй. намайг гадаадад байхад мөн ч хэцүү байсы шүү. тэгээл сүүлдээ янзтай юм болдымаа. хүн ер нь олон хүмүүстэй нөхөрлөж бариад явбал. нэг хар нөхөр байж билээ. тэрүүнийг бол мань үйлийг нь үздэг байлаашд гэж ярина шүү дээ. тэхээр хүмүүс юу гэж ойлгох вэ гэхээр энэ гадаадад явжаагаад өөрийн хүчээр лайтай амьдарч байсан аафрик баагийгийн үйлийг нь үздэг аймар гар байж, Монголчуудад бол африкууд чинь майк тайсоноор л бууна биз дээ? яс юман дээр нэг наранд харалцан ч байж болно шдээ. бүүр нэг шар хүүхэнтэй орооцолдоод гэж авч ч болно. зиа төр эдийн засгийн тухайд бол гадаад мэдээ сайн үзэж байгаа л намайг гадаадад байхад гэж яриад байж болно. бүгд амаа ангайтал сонсоно биддээ?
зоо тэгээд нэлээд удаад ирвэл би бүх юмийг үгүйсгэнэ. аа монголчууд ёстой хийж чаддаггүй шд. монголд тийм ч юм байхгүй, ийм ч юм байхгүй миа юмаа, гээл ярих хэрэгтэй. эндээс шууд ойлгогдоно. энэ нөхөр нэлээд сүрхий газар гадаадад байж дээ.
манай монголчууд иймэрхүү гардаа гээл. монгол хүн үнэн бүдүүлэгээ, хэзээ соёлжноо...
This feed contains no entries
7 years ago
0 comments:
Post a Comment