Солонгос дахь Монгол Оюутны Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм -2010” Эрдэм Шинжилгээний Бага Хурал - “Хаврын баяр 2010”-д Чүнгнамын Монгол оюутнуудаа төлөөлөн илтгэл тавих мөн спортын арга хэмжээнд оролцох баг бүрдээд байгааг дуулгахад таатай байна.
Жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү "Хаврын баяр" нь Солонгосын өнцөг булан бүрт сурч байгаа хэл нэгт ахан дүүс маань мэргэжлээрээ хэрхэн амжилттай суралцаж, эрдэм шинжилгээ судалгааны ажилд идэвхитэй оролцон мэдлэг боловсролоо дээшлүүлэн хөгжиж байгааг биеэр уулзаж мэдрэн, улмаар чадварлаг оюутан залуусын олонд танилцуулж буй илтгэлүүдээс мэргэжил тус бүрийн шинэ содон мэдээ мэдээллийг хүртэж болох сайхан боломж билээ.
Иймд Чунгнамын оюутан залуусаа зохион байгуулалтайгаар Хаврын баярт оролцуулан ач тустай мэдлэг мэдээллийг хүртээх зорилготойгоор Хаврын баярыг очиж сонирхох, багаа хөгжөөн дэмжих оюутнууддаа Оюутны Холбооны боломжит төсвийн хүрээнд нэг талын унааны зардалыг даан явуулах гэж байна.
Оролцох нийт оюутны тоо: 30
Явах өдөр: Баасан гараг - 2010 оны 5-р сарын 21
Цуглах цаг: Баасан гараг - 7:30
Уулзах газар: Чунгнамын их сургуулийн төв хаалган дээр
ЯВАХ ОЮУТНУУД ИЙШЭЭ ОРЖ НЭРЭЭ БИЧЭЭД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.
This feed contains no entries
7 years ago
2 comments:
Oyutanii zowloliinhondoo mash ih bayarlalaa. Ochiod, toglood, demjeed, hojiod irey ee manaihaan...
CMOX-n site deer ``Хөдөө орон нутгаас хүрэлцэн ирж оролцох оюутан залуусынхаа хүсэлтийг хүндэтгэн "Эрдэм 2010" 7 дугаар ЭШБХ-ын эхлэх цагийг 2010 оны 5-р сарын 21ны Баасан гараг өдрийн 12.00 цаг болгон өөрчиллөө.`` gesen bna
Post a Comment